Өнөөдөр: 2024-03-29

Удахгүй Facebook болон Instagram-д онлайн дэлгүүр нээж болно

Facebook жижиг бизнесүүдийг дэмжиж байна

COVID-19 цар тахлын улмаас дэлхий даяар маш олон бизнес, компаниуд хүнд нөхцөл байдалд орж, дампуурлаа зарлахад хүрээд байгаа билээ. Тэгвэл Facebook компани жижиг бизнесүүдийг дэмжих зорилгоор нэгэн шинэ төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал тун удахгүй бизнес эрхлэгчид Instagram, Facebook олон нийтийн сүлжээнд өөрийн гэсэн онлайн дэлгүүрийг үнэ төлбөргүй нээх боломжтой болж байна.

"Бид жижиг бизнесүүдийг дэмжиж, худалдан авагчдад хүссэн зүйлээ олоход нь туслахаар шийдлээ. Одоогийн нөхцөл байдалд дэлгүүрүүд хаагдаж, эзэд нь бизнесээ цахим орчинд шилжүүлэхийг хичээж байна. Тийм учраас бид Facebook Shops үйлчилгээг нэвтрүүлж, онлайн худалдааг илүү хялбарчилна гэж найдаж байна" гэж албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ тусгай хуудаст байршуулж, өөрсдөө дизайныг нь сонгох боломжтой юм. Мөн бүтээгдэхүүнээ шууд дамжуулалт болон "Stories" хэсэгт tag хийх боломжтой бөгөөд ингэснээр худалдан авагчид шууд дамжуулалтын үеэр тухайн барааны каталогтой илүү дэлгэрэнгүй танилцах боломж бүрдэх юм.

Түүнчлэн Facebook ирээдүйд Instagram-ын Direct Messages болон Facebook Messenger эсвэл Whatsapp-д шууд худалдан авалт хийх шинэ үйлдлийг танилцуулахаар төлөвлөж байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Xnsdyc

lipitor 40mg ca <a href="https://lipiws.top/">buy lipitor 40mg without prescription</a> buy cheap generic lipitor