Кенийн сүмээс 500 кг жинтэй хонх хулгайлжээ

Кени улсын төв хэсэгт байрлах нэгэн сүмийн 500 кг жинтэй хонх нь өнгөрсөн долоо хоногт хулгайд алдагджээ. Сүмийн төлөөлөгчид иргэдийг эргэн тойрноосоо тус хонхыг эрж хайхыг уриалсан байна.

Нийслэл Найроби хотоос хойд зүгт орших Киамбу мужийн Виржин Мариагийн Ортодокс сүмд хулгай гарсан талаар орон нутгийн цагдаагийн байгууллагад мэдээлсэн аж. Түүнчлэн уг хонх алга болохоос долоо хоногийн өмнө тус сүмд хэд хэдэн хулгай гарчээ. Сүмийн тахилын ширээн дээр байсан 10 шил дарс, олон нийтийн ярианы систем болон бусад зүйлс хулгайд алдагдсан байна.

Кенид коронавирусийн цар тахлын улмаас шашны цуглааныг хориглоод байгаа бөгөөд үүний улмаас гэмт хэрэгтнүүд сүм хийд дээрэмдэх явдал ихэссэн байна. Иргэдийн зүгээс энэ явдлыг шүүмжлэн, цагдаа нарыг аюулгүй байдлыг хангахыг уриалж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Rvzlzk

lipitor cost <a href="https://lipiws.top/">order atorvastatin 40mg without prescription</a> lipitor 80mg brand