Бүрэн дархлаажсан америкчуудын тоо 100 сая давжээ

Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтдаа бүрэн хамрагдаж, бүрэн дархлаа тогтсон иргэдийн тоо 100 сая хүрсэн тухай өчигдөр /2021.04.30/ тус улсын эрх баригчид зарлажээ. Нийт хүн амынх нь 39 хувь нь бүрэн дархлаажсан, 55 орчим хувь нь вакцины эхний тунгаа хийлгэсэн байна.

Ийнхүү вакцинжуулалт эрчимтэй хийж байгаагийн үр дүнд өдөрт бүртгэгдэх нас баралтын тоо нэгдүгээр сард 3400 орчим байсан бол өдгөө 670 орчим болж буурчээ. Вакцинжуулалтын хурд сайн байгаа ч тайвширч болохгүй, хүн амын 70-85 хувийг вакцинжуулсны дараа сүргийн дархлаа тогтохыг мэргэжилтнүүд сануулж байна.

Дархлаажуулалтын явц сайн байгаа учир тус улсын иргэд хэвийн амьдралдаа бага багаар шилжиж эхэлжээ. Сүүлийн 13 сарын турш хаалттай байсан Өмнөд Каролинагийн “Disneyland” өчигдөр нээгдсэн байна. Эхний ээлжинд зөвхөн тус мужийн иргэдэд багтаамжийнхаа 25 хувийн дүүргэлттэйгээр үйлчлэхээр болжээ.

Түүнчлэн далайн аяллын хөлөг онгоцнуудын үйлчилгээг ирэх зуны дундаас хөлгийн багийн гишүүдийн 98 хувь, зорчигчдын 95 хувь бүрэн дархлаажсан байх нөхцөлтэйгөөр нээхээр болсон байна.

Мөн АНУ-ын хамгийн том хот Нью-Йорк долдугаар сарын 1-нээс эхлэн хорио цээрийн дэглэмээ бүрэн цуцлана гэдгээ зарлажээ. Энэ хугацаа наашилж ч болохыг тус мужийн захирагч Эндрью Куомо мэдэгдсэн байна. Тус хотод ресторанууд тавдугаар сарын 7-ноос эхлэн багтаамжийнхаа 75 хувийн дүүргэлттэй ажиллахаар болсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Yvyxzx

lipitor sale <a href="https://lipiws.top/">order atorvastatin sale</a> atorvastatin over the counter