ОХУ дайны анхны чимээгүй хөлгийг бүтээж байна

ОХУ дэлхийн хамгийн анхны чимээгүй технологиор бүрэн тоноглогдсон, дайсны хөлөг онгоцуудад мэдэгдэхгүйгээр дөхөж очих чадвартай дайны хөлгүүдээ бүтээж дуусахад ойрхон байгаагаа зарлалаа.

"Меркури" чимээгүй хөлөг онгоцыг бүтээх 20386 дугаартай төсөл удаан хойшлогдсоор өнөөг хүрсэн ч ОХУ-ын төрийн мэдээллийн хоёр ч эх сурвалж тус хөлгийг дараа жил гэхэд бэлэн болно хэмээн мэдээлсэн байна.

Москва сүүлийн арав орчим жилд армийн болон усан цэргийн ЗХУ-ын үеийн зэвсэглэлүүдээ шинэчлэхийн тулд маш их мөнгө зарцуулсан билээ. Гэвч 2014 онд Крымийг булаан эзэлснээс шалтгаалсан олон улсын хориг арга хэмжээнүүд зарим шинэ зэвсэг бүтээх ажилд том саад болсон юм.

Оросын дайны хөлгүүд өмнө нь радарт үл баригдах зорилготой төхөөрөмж хэрэглэх тохиолдол байсан ч "Меркури" бол чимээгүй технологийн дэвшлийг өөртөө бүрэн шингээсэн жинхэнэ утгаараа чимээгүй дайны хөлөг онгоц болж буй юм байна.

"Меркури" хөлөг онгоц "Калибр" далавчит пуужин, агаарын дайралтыг эсэргүүцэх систем, шумбагч онгоц илрүүлэн сөнөөх зэвсэгтэй аж. Зарим мэргэжилтнүүд далавчит пуужин гэх мэт зарим зэвсэг нь "Меркури"-д чухал хэрэгцээтэй биш бөгөөд нэг хөлөг онгоцны өртгийг 18 тэрбум рубль буюу хэтэрхий үнэтэй болгож байна хэмээн шүүмжилж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх