Родриго Дутерте вакцинд хамрагдахгүй бол шоронд хорино гэж мэдэгджээ

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте COVID-19-ийн вакцин хийлгэхээс татгалзсан иргэдийг  шоронд хорино гэж сүрдүүлсэн талаар “Ройтерс” мэдээлжээ.

Тэрээр “Та нар вакцин эсвэл шоронг сонго”  гэж тус улсын нийслэл Манила хотод  цар тахлаас урьдчилан хамгаалах тарилгын төвд цөөхөн хүн очиж байгаа тухай мэдэгдсэн тайлангийн дараа энэ даваа гаригт телевизээр танилцуулсан илтгэлийнхээ үеэр мэдэгдсэн байна. 110 сая хүн амтай Филлипин улсад  COVID-19-ийн халдвар авсан 1.3 сая гаруй тохиолдол бүртгэгджээ. Мөн энэ өвчнөөр тус улсад 23000 хүн нас барсан байна. Гэтэл ердөө 2.1 сая иргэн нь урьдчилан сэргийлэх тарилгад хамрагджээ.

Родриго Дутерте хийсэн мэдэгдэлдээ “Намайг буруугаар битгий ойлгоорой. Энэ оронд хямрал нүүрлээд байна.  Мөн Филиппинийн иргэд яагаад Засгийн газрынхаа үгийг сонсдоггүйд би бухимдаж байна” гэж   цар тахлаас урьдчилан сэргийлэх тариаг сайн дурын үндсэн дээр хүсвэл хийлгэнэ гэж мэдэгдсэн Эрүүл мэндийн салбарын ажилтнуудтайгаа маргалдсаны дараа  онцолсон байна. Тэрээр цар тахлын тархалтыг зогсоохын тулд хатуу арга хэмжээ авсан гэж шүүмжлүүлсэн ч сургуулиудыг дахин нээхгүй гэсэн шийдвэрээ өөрчлөөгүй байна. Түүнээс гадна  Олон улсын эрүүгийн шүүхийг  Филиппинд мансууруулах бодистой хийсэн дайны үеэр  болсон аллагын талаар бүрэн судалгаа, мөрдөн байцаалт хийхийн тулд тус байгууллагын нэг прокурор зөвшөөрөл хүссэний дараа шүүмжилжээ.  Ерөнхийлөгч Родриго Дутерте 2018 оны гуравдугаар сард Олон улсын эрүүгийн шүүхийн байгуулсан гэрээнээс Филиппин улсыг гаргасан юм. Мөн энэ асуудлаар судалгаа, мөрдөх ажиллагаанд хамтарч ажиллахгүй гэж дахин мэдэгдсэнээс гадна тус шүүхийг утгагүй замбараагүй байгууллага гэж тодорхойлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Npzkkm

buy lipitor 80mg pills <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 80mg sale</a> atorvastatin brand