Дональд Трамп “Гитлер маш олон сайн зүйл хийсэн” гэж хэлсэн үү

“The Guardian” агентлаг Майкл Бендер гэх зохиолчийн бичсэн, удахгүй худалдаанд гарах “Frankly, We Did Win This Election” номны хэсгийг олж авжээ. Тус номонд Дональд Трамп 2018 онд өөрийн ажлын албаны дарга Жон Келлид “Гитлер маш олон сайн зүйл хийсэн” гэж хэлсэн хэмээн бичсэнийг “The Guardian” агентлаг мэдээлсэн байна.

Тус номондоо бичсэнээр Келли “Та Адольф Гитлерийг сайшаасан ямар ч зүйл хэлж болохгүй. Зүгээр л болохгүй” гэж хариулжээ. Келлигийн хариултыг Трамп нэг их тоолгүй Дэлхийн нэгдүгээр дайны дараа, 1930-аад онд Гитлер улсынхаа эдийн засгийг эмч замбараагүй байдлаас гаргахад оруулсан хувь нэмрийг сайшаасан аж.

Дональд Трампын хэвлэлийн төлөөлөгч “Daily Mail” сайтад хэлэхдээ “Ерөнхийлөгч Трамп хэзээ ч ингэж хэлж байгаагүй. Энэ бол ажилдаа муу байсан генерал халагдаад зохиосон, худал мэдээлэл” хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Xeumng

order lipitor 10mg <a href="https://lipiws.top/">lipitor pills</a> order atorvastatin 10mg sale

Зочин
Зочин

Үнэн л юм ярьсан байна шүү дээ