Нэхмэлчин, бас олимпын аварга Том Дэйлэен түүх

 
Tom Daley, médaillé olympique, icône gay et expert en tricot

Médaillé olympique, icône gay et expert en tricot, voici l'histoire de Tom Daley, un mec en or

Posted by Loopsider on Thursday, August 5, 2021

“Токио-2020” зуны олимпын наадамд үзүүлбэр үзүүлэхийн өмнөхөн юм нэхэж суугаа зургаараа олныг шуугиулаад авсан Том Дэйлэе хэмээх ижил хүйстэн залуугийн амьдрал замналыг ТРЕНД лайв онцолж байна.

Олимпын аварга Том Дэйлэе 1994 онд Английн Плимүт хотод төржээ. Тэрбээр 2008 онд Европын хамгийн залуу усанд шумбагч болж байсан бол 2009 онд буюу 15 настай байхдаа усанд шумбалтын хамгийн залуу Дэлхийн аврага болсон юм.

Түүний мөрөөдөл юу байв?

Тэрбээр өөрт нь энэ бүхнийг нээж өгсөн аавынхаа төлөө 2012 оны Лондонгийн Олимпын аврага болох мөрөөдөлтэй байлаа. Гэвч түүний аав 2011 онд тархины хоргүй хавдрын улмаас нас барав. Том Дэйлэе  Лондонгийн Олимпоос алт бус хүрэл медаль хүртсэн байна. Энэ бүхэн залуухан гоц авьяасны хувьд маш хүнд хэцүү үе байв. Түүний эргэн тойрныхон Том Дэйлэег хэвлэлийнхэнд хэтэрхий их цаг зарцуулж байна. Энэ бүхэн бэлтгэл сургуулилтад чинь муугаар нөлөөлнө хэмээн шүүмжилж байсан тэрбээр тоосонгүй. Харин ч бүр зурагтын нэвтрүүлгүүдэд оролцож, Adidas -ийн нүүр царай болж, өөрийнхөө YouTube сувгаа хөтөлсөөр байлаа. Тэгж яваад 2013 онд хийсэн нэгэн бичлэгэндээ ижил хүйстэн найзтайгаа олон нийтийн өмнө ил гарч ирсэн нь шуугиан дагуулжээ.

Том Дэйлэе “Би нэг хүнтэй таарсан. Түүнтэй таараад миний амьдрал асар ихээр өөрчлөгдсөн. Хамт байхад үнэхээр жаргалтай бас юунаас ч айдаггүй. Аюулгүй байгаагаа асар ихээр мэдэрдэг байсан. Энэ бүхэн надад итгэмээргүй санагдсан. Тэр хүн бол эрэгтэй хүн байсан.  “Аав чинь юу гэх байсан бол” гэх асуултууд надад ирж байсан. Харин тэр надад “ Хэрэв чи жаргалтай л байгаа бол би жаргалтай байна” гэж байнга хэлдэг. Би яг одоо байгаа шигээ аз жаргалтай байж чадахгүй” хэмээн ярьж байсан бөгөөд 2017 онд зохиолч, найруулагч Дастин Ланс Блактай хуримаа хийжээ.

Тэд 2018 оны 6-р сарын 27-нд Робэрт Рэе Блак-Дэйлэе гэдэг хүүтэй болцгоожээ. Нэхмэлчин, ижил хүйстэн, Том Дэйлэе Токиогийн Олимпод усанд шумбалтын хосын төрөлд хамтрагч Матти Лээгийн хамт түрүүлж, Аврагын алтан медаль хүртэж мөрөөдлөө биелүүлсэн юм. Том 2011 онд хайртай аавынх нь амийг авч одсон тархины хавдар өвчинтэй тэмцэх сангууд байгуулах зорилгоор өөрийнхөө хийсэн гар урлалын бүтээлүүдээ худалдаалдаг болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Afotgy

order lipitor 20mg for sale <a href="https://lipiws.top/">atorvastatin generic</a> buy lipitor 80mg online