"Токио-2020" олимпын наадмын дараа олон мянган эмнэлгийн хэрэгслийг хаяжээ

"Токио-2020" олимпын наадам өнгөрөгч 8 дугаар сарын эхээр дуусгавар болсны дараа тус арга хэмжээнд ашиглаагүй олон мянган эмнэлгийн хэрэгслийг хаясан болохыг тогтоосон гэж тус улсын Олимп зохион байгуулах хорооноос мэдээлжээ.

Есөн цэнгэлдэх хүрээлэнд нийлүүлсэн эдгээр хэрэгсэл нь коронавирусийн халдвар хамгааллын зориулалтаар ашиглах олон зуун хайрцаг амны хаалт, эмнэлгийн бээлий, халаад байсан бөгөөд нийт таван сая иений үнэтэй аж. Илүү гарсан хэрэгслүүдийг цар тахлын нөлөөнд нэрвэгдээд буй Токио болон Японы бусад хэсгийн эмнэлгийн байгууллагуудад өгөх боломжтой байсан гэдгийг Олимп зохион байгуулах хорооны удирдлагууд хүлээн зөвшөөрөн, уучлал гуйсан байна.

Энэ удаагийн зуны олимп үзэгчгүй зохион байгуулагдсан тул эмнэлгийн хэрэгслийн хангамж их хэмжээгээр илүү гарсан бөгөөд албаны хүмүүс эдгээр хэрэгслийг хадгалах газраа олж чадаагүй учир хаясан гэж мэдэгджээ.

Олимпын наадамд зориулж нийт 52,200 эмнэлгийн халаад бэлдсэнээс 3,400 орчмыг нь хаясан байна. Мөн 5,600 хайрцаг амны хаалтын 660 хайрцгийг хаясан бол 5,200 гар ариутгалын бодисын 380 ширхгийг хаясан байжээ.

Гэхдээ өөр бусад цэнгэлдэхэд ашиглаагүй эмнэлгийн хэрэгслийг коронавирусийн өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлгийн байгууламжуудад үнэ төлбөргүй өгсөн гэж Олимп зохион байгуулах хорооноос тэмдэглэсэн байна. Түүнчлэн энэ долоо хоногт дуусах паралимпын наадмын дараа мөн адил алдаа давтагдахаас урьдчилан сэргийлэх болно гэж амлажээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Oamuvg

lipitor 10mg tablet <a href="https://lipiws.top/">purchase atorvastatin online</a> buy atorvastatin 80mg generic