Бразилын могойн хорноос коронавирусийн эсрэг эм гаргаж авах боломжтой

Бразилын эрдэмтдийн хийсэн судалгаагаар нэгэн төрлийн могойн хоронд агуулагддаг молекул нь сармагчны эс дэх коронавирусийн үржлийг зогсоож байгаа нь тогтоогджээ. Энэ нь цар тахлын өвчлөлийг үүсгэгч вирустэй тэмцэх эмийг гарган авах эхний алхам болж магадгүй юм.

Шинжлэх ухааны "Molecules" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар жараракусу гэх нэртэй могойн хоронд агуулагддаг молекул нь сармагчны эс дэх коронавирусийн үржих чадварыг 75 хувиар дарангуйлдаг болохыг тогтоосон байна. Мөн энэхүү пептидыг лабораторийн аргаар гаргаж авах боломжтой учир жараракусу могойг барьж аван, үржүүлэх шаардлагагүй гэдгийг судалгааны ажлын ахлагч, Сан Паулогийн их сургуулийн профессор Рафаэл Гуидо онцолжээ.

Эрдэмтэд одоо тус молекулын янз бүрийн тунгийн үр ашиг болон вирусийг эсэд нэвтрэхээс урьдчилан сэргийлэх боломжтой эсэхийг судлахаар төлөвлөж байгаа аж. Мөн тэд ирээдүйд уг бодисыг хүний ​​эсэд туршиж үзнэ гэж найдаж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Phtjbu

order lipitor 20mg for sale <a href="https://lipiws.top/">brand lipitor</a> atorvastatin 10mg cost