АББА хамтлаг албан ёсоор эргэн ирж, шинэ цомог амлав

Шведийн алдарт "АББА" хамтлаг тарж, урлагийн ертөнцийг орхин одсоноосоо бараг 40 жилийн дараа ийнхүү дахин нэгдэж, албан ёсоор эргэн ирлээ. Тэд өнөөдөр/2021.9.3/ 00:35 цагаас өөрсдийн Youtube хуудсаараа шууд дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ мэндчилэхдээ энэ оны арваннэгдүгээр сарын 5-нд “ABBA Voyage” нэртэй цоо шинэ цомгоо сонсогчдын хүртээл болгоно хэмээн амлажээ. Мөн өөрсдийн дижитал дүрүүдийг бүтээж, түүнийгээ ашиглан Лондонд дараа жил тоглолт хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Тэртээ 1982 онд тарж, олон жилийн турш шүтэн бишрэгчдийнхээ хүслийг үл тоон, эргэн нэгдэхээс татгалзсаар ирсэн тэд өдгөө 10 шинэ дуу бүхий цомогтойгоор эргэн ирж байгаа нь энэ юм. Шүтэн бишрэгчиддээ бэлэг болгон цомгийнхоо “I still have faith in you” болон “Don’t shut me down” хоёр дуугаа шууд сонсохоор байршуулжээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Menvdf

lipitor price <a href="https://lipiws.top/">buy lipitor 40mg</a> buy atorvastatin pills