Ковид тараасан хүнд таван жил хорих ял оноожээ

Вьетнам улсын иргэн 28 настай Ли Ван Три коронавирусийн тусгаарлалтын дүрэм зөрчиж, багадаа найман хүнд халдвар тараажээ. Ка Мау мужийн шүүх уг иргэнийг үхлийн аюултай халдварт өвчин тараасан хэмээн буруутгаж таван жилийн хорих ял оноосон байна.

Вьетнам улс нь коронавирусийн халдварын эсрэг амжилттай ажиллаж байгаа улс орнуудын тоонд багтаж байгаа юм. Эрх баригчид бүх нийтийг шинжилгээнд хамруулах, хавьтлуудыг тогтоох, хилийн харуул хамгаалалтыг чангатгах, тусгаарлалтын дүрэм чандлан хэрэгжүүлсээр байна. Гэвч дөрөвдүгээр сарын сүүлээс голомтод халдварууд нэмэгдсэнээр халдварын тохиолдол эрс нэмэгдэх болсон.

Одоогоор тус улсад 536,000 гаруй хүн халдвар авч, 13,385 хүн нас бараад байгаагийн дийлэнх нь сүүлийн хоёр сарын хугацаанд бүртгэгджээ. Халдварын тархалт өндөр хамгийн өндөр байгаа нь Хо Ши Мин хот юм. Энд 260,000 тохиолдол илэрч, 10,685 хүн нас баржээ.

Таван жилийн хорих ял сонссон Ли Ван Три нь Хо Ши Мин хотоос Ка Мау мужид ирсэн ба 21 хоногийн тусгаарлалтын дүрэм зөрчсөний улмаас багадаа найман хүн халдвар авсны нэг нь амьсгал хураажээ. Ка Мау мужид халдварын 191 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барсан.

Вьетнам улсад тусгаарлалтын дэглэм зөрчсөн хоёр хүнд жил хагасын хорих ял, хоёр хүнд тэнсэн харгалзах ял оноогоод байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Drzvvm

order atorvastatin 40mg online <a href="https://lipiws.top/">atorvastatin 20mg pill</a> order atorvastatin 40mg for sale