Өнөөдөр: 2024-03-29

“Squid Game” цувралын жүжигчин Чон Хо Ён Louis Vuitton брэндийн төлөөлөгчөөр сонгогдлоо

Өмнөд Солонгосын уран бүтээлчид дэлхийд нэрээ цуурайтуулсаар байна.

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш орон орны үзэгчдийг байлдан дагуулж буй “Squid Game” цувралд дүр бүтээсэн жүжигчин, загвар өмсөгч Чон Хо Ён Louis Vuitton загварын ордны албан ёсны төлөөлөгчөөр сонгогдсон байна. Энэ талаар тус брэнд өөрийн Instagram хуудаснаа хэдхэн цагийн өмнө мэдэгдсэн юм. Өдгөө 27 настай Чон Хо Ён 2016 онд Louis Vuitton ордны загварын шоунд, 2017 онд ready-to-wear цуглуулгын сурталчилгаанд тус тус оролцож байжээ.

"Би Хо Ёний асар том авьяас чадвар болон гайхалтай зан чанарт нь шууд л дурласан бөгөөд хэдэн жилийн өмнө эхлүүлсэн аяллын шинэ хуудсыг хамтдаа нээхийг тэсэн ядан хүлээж байна" хэмээн Louis Vuitton брэндийн бүтээлч захирал Николя Жескьер мэдэгдсэн байна.

 

Эргэн сануулахад, “Squid Game” цуврал Netflix-ийн хамгийн амжилттай бүтээлээр тодрох өндөр магадлалтай байгаа билээ. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж уншина уу.

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Xoschp

order atorvastatin 10mg <a href="https://lipiws.top/">lipitor 80mg generic</a> buy lipitor no prescription