“Squid Game” кинонд гардаг тоглоомыг бодитоор туршиж үзнэ

Дэлхий нийтийг байлдан дагуулж буй “Squid Game” кино нь дээр гардаг тоглоомыг Өмнөд Солонгосын сонирхогчид бодит амьдралд туршиж үзэхээр болжээ. Кино нь дээрхээс ялгаатай нь мэдээж ямар ч аллага байхгүй.

Netflix-ийн “Squid Game” кино нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүмүүст хүрч буй трендийг хэрхэн сонирхолтой байдлаар ашиглах аргыг эрэлхийлж байгаа аж. The Korea news-д мэдээлснээр Өмнөд Солонгос улсын Гангнюнг муж дахь St.John’s зочид буудалд энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Тэмцээн энэ сарын 24-нд болох юм байна. Ялагч нь 5 сая вон (ойролцоогоор 4,178 ам.доллар) авах ба насанд хүрсэн ямар ч хүн оролцох боломжтой юм. Бүртгэлийн хураамж 10,000 вон (8.39 ам.доллар) бөгөөд хүмүүс маш их сонирхож байгаа учир тэмцээнийг зарласнаас хойш хоёр хоногийн хугацаанд оролцогчдын тоо гүйцжээ.

Кинон дээр гардагтай адил, тэмцээнд оролцож буй хүмүүст утасны дугаартай нууцлаг нэрийн хуудас өгөх гэнэ. Оролцогчид зочид буудлын ойролцоох нарсан ойд цуглан улаан, ногоон гэрэл асахад хөдөлгөөнгүй болдог тоглоом, олс таталт, хавтгай чихрээс дүрс салгах, цаас эргүүлэх гэсэн тоглоомоор өрсөлдөх юм. Хэдийгээр хэн нэгний аминд хүрэхгүй ч тоглоомнд ялагдсаныг нь “устгах” мэт дүр үзүүлнэ. Тоглогчид цорын ганц ялагч хэн болохыг тоглолтын төгсгөл хүртэл мэдэх боломжгүй аж.

  БНСУ-ын Засгийн газрын албан тушаалтнууд зочид буудалд хүн олноор цуглуулах нь цар тахлын эсрэг дүрэм журмыг зөрчиж байгаа тул арга хэмжээг үргэлжлүүлэхгүй байхыг анхааруулжээ. Харин зохион байгуулагчид арга хэмжээг цуцлахгүйгээр үргэлжлүүлэхийн тулд эрсдэлээс хамгаалах бүхий л хувилбараар өөрчлөхийг хичээж байна гэсэн юм.

Эх сурвалж: hypebeast.com

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Dggfnd

order lipitor 10mg for sale <a href="https://lipiws.top/">brand atorvastatin 40mg</a> buy lipitor 40mg online cheap