Фэйсбүүк metaverse дээр ажиллахын тулд Европын холбоонд 10,000 хүнийг ажилд авна

Фэйсбүүк нь metaverse гэж нэрлэгдэх хөгжүүлэлтийг хийхийн тулд Европын Холбоонд 10,000 хүнийг ажилд авахаар төлөвлөж байна.

Metaverse нь хүмүүс виртуал орчинд тоглох, ажиллах, харилцах боломжтой онлайн талбар бөгөөд ихэвчлэн VR чихэвчийг ашигладаг. Фэйсбүүк нь хор хөнөөлтэй дуулиан шуугиантай тэмцэж, түүний нөлөөг хязгаарлахын тулд зохицуулалт хийх шаардлагатай болсонтой холбогдуулан энэхүү мэдэгдлийг гаргажээ.

Metaverse нь бүтээлч, нийгэм, эдийн засгийн шинэ боломжуудыг нээхэд туслах чадвартай. Европчууд үүнийг эхнээс нь төлөвшүүлэх аж. Ирэх таван жилд шинээр бий болох ажлын байруудад “өндөр мэргэшсэн инженерүүд” хамрагдах юм.

Европын холбоонд хөрөнгө оруулалт хийх нь өргөн хэрэглээний зах зээлд нэвтрэх, нэгдүгээр зэрэглэлийн их дээд сургуулиуд, өндөр чанартай авьяас чадвар зэрэг олон давуу талыг санал болгосон гэж фэйсбүүк мэдээллээ.

Metaverse-ийг бүтээхийн тулд ашгийн бус бүлгүүдэд 50 сая доллар (36.3 сая фунт) хөрөнгө оруулжээ. Гэхдээ жинхэнэ metaverse санаа нь дахиад 10-15 жил шаардагдана гэжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Uwqufx

order lipitor online <a href="https://lipiws.top/">lipitor online</a> order atorvastatin 20mg