Өнөөдөр: 2024-03-29

Москва хотод 11 хоногийн хөл хорио тогтоохоор болжээ

МОСКВА (AP) - Москва дахь ресторан, кино театр, олон жижиглэн худалдааны дэлгүүрүүд бусад шинэ хязгаарлалтын хамт 10-р сарын 28-наас эхлэн 11 хоногийн хугацаатай хааж, хөл хорио тогтооно гэж албаны хүмүүс өчигдөр мэдэгджээ. Орос улсад хамгийн их коронавирусын халдвар, нас баралт бүртгэгдсэн байна.

Засгийн газрын коронавирусын ажлын хэсэг сүүлийн 24 цагийн дотор 36,339 шинэ халдвар авч, 1,036 хүн нас барсан гэж мэдээлэв. Ингэснээр Оросын Холбооны улсад нас барагсдын тоо 227,389 хүрчээ. Энэ нь Европ дахь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Ерөнхийлөгч Владимир Путин Оросууд вакцинд хамрагдах эсэхдээ эргэлзэж байгаад эмээж байгаагаа илэрхийлж, вакцин хийлгэхийг уриаллаа. Тэрээр халдвар, нас баралт нэмэгдэж байгаатай холбогдуулан аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 7-ны хооронд хөл хорио тогтоох шийдвэр гаргасан. Үүний дараа Москва хотын дарга Сергей Собянин ОХУ-д шинэ хязгаарлалт тогтоожээ.

Москвад аравдугаар сарын 28-наас арваннэгдүгээр сарын 7-ны хооронд хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад цэцэрлэг, сургуулиудын хамт спорт заал, кино театр болон бусад үзвэр үйлчилгээний газрууд ажиллахгүй. Ресторан, кафе нь тухайн хугацаанд зөвхөн авч явах болон хүргэлтийн захиалгад л нээлттэй байхаар захирамж гаргажээ.

Музей, театр, концертын танхим болон бусад газруудад зөвхөн вакцин хийлгэсэн эсвэл тусаад эдгэсэн гэрсэн бичигтэй хүмүүст л хязгаарлагдах бөгөөд энэ нь аравнэгдүгээр сарын 7-ноос хойш ч хэвээр байх юм.

Гол дэд бүтцийг ажиллуулж байгаа болон бусад цөөн хэдэн байгууллагуудаас бусад ихэнх төрийн байгууллага, хувийн бизнес эрхлэгчид 11 хоногийн хугацаанд ажлаа зогсооно гэж Собянин нэмж хэллээ.

Энэ долоо хоногийн эхээр тэрээр вакцин хийлгээгүй 60-аас дээш насны хүмүүсийг богино хугацаанд алхах, задгай агаарт дасгал хийхээс бусад тохиолдолд гэртээ үлдэх шаардлагатай гэв. Тэрээр мөн аравдугаар сарын 25-наас эхлэн ажилчдынхаа гуравны нэгээс доошгүйг гурван сарын турш алсаас ажиллуулахыг аж ахуйн нэгжүүдэд зөвлөв.

Вакцинжуулалтын түвшин бага, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах олон нийтийн хандлага сул, засгийн газар хязгаарлалтыг чангатгахыг хүсэхгүй байгаа зэргээс үүдэн Оросын өдөр тутмын халдвар долоо хоногоор нэмэгдэж, нас баралтын тоо өнгөрсөн амралтын өдрүүдэд анх удаа 1,000-д хүрчээ. Зөвхөн 45 сая орос хүн буюу бараг 146 сая хүн амын гуравны нэг нь вакцинд бүрэн хамрагдсан байна.

Орос улс 2020 оны наймдугаар сард Sputnik V-ийг хөөргөж, коронавирусын эсрэг вакциныг зөвшөөрсөн дэлхийн анхны орон болсон бөгөөд хангалттай нөөцтэй. Гэвч иргэд вакцинд хамрагдахдаа хойрго хандсаар иржээ.

Пүрэв гарагт гадаад бодлогын мэргэжилтнүүдтэй зөвлөлдөх уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ “Хүн бүрт өвчлөх эсвэл вакцин хийлгэх гэсэн хоёр л сонголт бий. Тэгээд ч борооны дуслуудын хооронд алхах арга алга” гэж хэлсэн.

Орос улс вакциныг заавал хийх ёстой эсэхийг асуухад Путин сайн дураараа байх ёстой гэж үзэж байна. Бид үүнийг албадаж болохгүй. Харин хүмүүсийг ятгаж, вакцинжуулалт нь өвчнөөс илүү гэдгийг батлах ёстой” гэж тэр хэлэв. “Бид засгийн газрын үйл ажиллагаанд иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхийг хичээх ёстой. Бид илүү үнэмшилтэй байж, үүнийг жишээгээр нотлох хэрэгтэй. Бид амжилтанд хүрнэ гэж найдаж байна” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Nlgxzy

atorvastatin 20mg generic <a href="https://lipiws.top/">lipitor 10mg oral</a> atorvastatin 10mg canada