Марвел “ETERNALS” киноны original soundtrack жагсаалтад BTS хамтлагийн “FRIENDS” дуу багтжээ

 “The Direct” сайтад “Eternals” киноны original soundtrack жагсаалтад багтсан 15 дууг нийтэд дэлгэсэн. Тэрхүү 15 дуунд BTS хамтлагийн “friends” дуу багтжээ. Уг дууг тус хамтлагийн гишүүн Пак Жимин, Ким Тэхён нарын хамтран дуулсан дуу юм.

Мөн тус жагсаалтад Карл Перкинс, Скитер Дэвис, Мерл Хаггард, Пинк Флойд, Лиззо гэх зэрэг үе үеийн төлөөлөл болсон дуучдын хөгжим багтжээ. Контри, рок, поп төдийгүй Бахын сонгодог хөгжим ч бас сонгогдсон гэсэн нь үнэхээр онцгой гэдгийг илтгэх аж. “MCU-ийн үнэхээр их нөлөөлөх бүтээл, шинэ чиг хандлагыг санал болгоно” гэж Кевин Файги уламжилсан шиг дуу хөгжмөөс нь харахад өөр зэрэглэл гэдгийг илтгэж, хүлээлт үүсгээд байна.

“Eternals” нь хүн төрлөхтний мөнхийн баатрууд “The Avengers: End game”-ын дараа хүн төрөлхтний мөнхийн дайсан Дэвиантай тулалдахын тулд дахин хүчээ нэгтгэж буй тухай өгүүлэх ажээ. Холливудын нэрт жүжигчин Анжелиа Жоли, HBO-ийн алдартай олон ангит кино “Game of the Thrones” цувралын Ричард Мэдден, Кумэйл Нанжиани, Сальма Хайек, Жемма Чан зэрэг жүжигчид хамтдаа тоглосон нь олон нийтийн анхааралыг татаад байгаа юм. “Train to Busan” киногоороо олны хайр хүндэтгэлийг хүрээлсэн БНСУ-ын жүжигчин Ма Дун Сог Гилгамешийн дүрийг бүтээжээ.

БНХАУ-ын нэрт найруулагч Хлое Чжао гэх эмэгтэй энэхүү киноны найруулагчаар ажиллах аж. Тэрээр дэлхийн шилдэг кино наадмуудаас нийт 232 гаруй шагнал авсан.

“Eternals” кино нь арваннэгдүгээр сарын 05-ны өдөр нээлтээ хийх бөгөөд өвөрмөц өнгө аясыг харуулсан, баатруудын гайхалтай тулалдаанаар гүн гүнзгий шинэ түүхийг өгүүлж, Марвелын шинэ ертөнцийг харуулах юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Uxwedc

lipitor 10mg over the counter <a href="https://lipiws.top/">cost lipitor 80mg</a> buy lipitor 40mg sale