Пфайзер вирусын эсрэг эм нь коронавирус халдвар хүндрэхээс урьдчилан сэргийлэх өндөр үр дүнтэй байна

Pfizer-ийн вирусын эсрэг эм нь COVID-19-ийг авсан хүмүүсийг хүндээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх өндөр үр дүнтэй гэж тус компани өнөөдөр хэвлэлийнхэнд мэдэгдэв. Эмнэлзүйн туршилтаар "Paxlovid" брэндийн нэртэй эм нь шинж тэмдэг илэрснээс хойш гурав хоногийн дотор уувал хүнд өвчин тусах эрсдэл өндөртэй насанд хүрэгсдийн эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдлийг 89 хувиар бууруулж байгааг баталлаа. Тус компани Хүнс, Эмийн Захиргаа (FDA)-д яаралтай ашиглах зөвшөөрөл авахаар төлөвлөж байна гэж мэдээллээ.

Энэ нь "COVID-19"-ийн эсрэг хоёр дахь үр дүнтэй эм юм. Эхнийх нь эмийн үйлдвэрийн Merck-ийн бүтээсэн эм бөгөөд эмнэлэгт хэвтэх, нас барах эрсдлийг хоёр дахин бууруулсан. Нэгдсэн Вант Улсын эрүүл мэндийн агентлаг өнгөрсөн Пүрэв гарагт Мерк эмийг зөвшөөрч, Хүнс, Эмийн Захиргаа (FDA)-ийн зөвлөх хороо үүнийг арваннэгдүгээр сарын 30-нд хэлэлцэхээр төлөвлөж байна.

Пфайзер эмээ шинжилгээнд хамруулсан судалгаанд коронавирусийн шинжилгээ өгөөд эерэг гарсан, хөнгөн эсвэл дунд зэргийн шинж тэмдэг илэрсэн, хүнд хэлбэрийн (чихрийн шижин, уушигны эмгэг гэх мэт) дор хаяж нэг үндсэн өвчтэй 1,219 насанд хүрэгчдийг хамруулсан. Судалгаанд хамрагдсадыг эм уух, уухгүй гэсэн ​​байдлаар 2 бүлэгт хувааж сонгожээ. Эм хэрэглэсэн бүлгийн гурван хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд нэг ч хүн нас бараагүй байна. Харин эм хэрэглээгүй бүлгийн 27 хүн эмнэлэгт хүргэгдэж, долоо нь нас барсан байна.

Пфайзер эм нь коронавирусыг эсийн дотор өөрийгөө хуулбарлахыг зогсоох замаар ажилладаг бөгөөд үүнд таван өдрийн турш уух 30 шахмал эм багтана. Үүнтэй төстэй байдлаар ажилладаг Merck's нь тав хоногийн турш 40 шахмал эмийг хэрэглэхийг шаарддаг аж. Аль аль нь моноклональ эсрэг биетийн эмчилгээнээс хямд төсвөөр бүтээгдэх бөгөөд хүмүүсийг хүндээр өвчлөхөөс сэргийлнэ. Тэдгээрийг хэрэглэхэд логистикийн хувьд илүү хялбар байдаг - эмийг гэртээ ууж болно, харин эсрэг биетийн эмчилгээг эрүүл мэндийн төвд дусаах замаар хийдэг аж.

Эх сурвалж: THE VERGE

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Rlwhmw

buy lipitor cheap <a href="https://lipiws.top/">buy lipitor 80mg generic</a> order atorvastatin 40mg generic