"ABBA" хамтлаг Их Британийн чартыг тэргүүлж эхэлжээ

 Шведийн алдарт "ABBA" хамтлагийн “Voyage” нэртэй шинэ цомог Их Британийн хит парадыг тэргүүлж эхэлсэн талаар хөгжмийн чартуудын жагсаалтыг гаргадаг “Official Charts company” компани мэдээлжээ. "ABBA" хамтлаг энэ сарын 5-нд шинэ цомгоо гаргасан билээ. 40 жилийн дараа гаргасан уг цомог нь долоо хоногийн дотор Их Британид 204 мянган удаа борлогдсон байна.

Энэ үзүүлэлтээр “Voyage” цомог энэ жилийн дээд амжилтыг тогтоожээ. Энэхүү цомог нь хөгжмийн чартуудын дээгүүрт бичигдсэн Шведийн хамтлагийн 10 дахь цомог нь болсон бол "ABBA" хамтлаг Их Британийн цомгийн жагсаалтыг тэргүүлсэн долоо хоногийн тоо 58 болсон байна. Энэ үзүүлэлтээр олон жилийн дараа дахин нэгдсэн тус хамтлаг Элвис Пресли болон “The Beatles” хамтлагийн дараа орж байгаа юм.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Uyuplq

purchase lipitor pill <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 10mg generic</a> order atorvastatin 80mg online cheap