АНУ-ын сургуулийн ойролцоо галт зэвсэгт халдлага болж, зургаан сурагч шархаджээ

АНУ-ын Колорадо мужийн Денвер хотын нэгэн ахлах сургуулийн ойролцоо зорчиж явсан хэсэг этгээд автомашин дотроосоо гал нээж, улмаар зургаан сурагчийг шархдуулсан байна.

Хохирогчид нь 14-18 насны хүүхдүүд бөгөөд албаныхан тэднийг эмнэлэгт хүргэжээ. Сурагчдын гэмтэл нь амь насанд нь аюул учруулахгүй гэж албаны эх сурвалж мэдээлсэн хэдий ч тэдний нэг нь яаралтай хагалгаанд орж байгаа аж.

Галт зэвсэгт халдлага Аврора ахлах сургуулийн хойд талд байрлах цэцэрлэгт хүрээлэнд болсон бөгөөд сургуулийн удирдлагууд хэргийн газарт хамгийн түрүүнд очиж, хохирогчдод яаралтай тусламж үзүүлсэн байна.

Цагдаа нар одоо сэжигтнүүдийг эрэн сурвалжилж байгаа ба тэдний зарим нь явганаар зугтсан байж магадгүй гэж үзэж байгаа аж. Албаныхны зүгээс хотын оршин суугчдыг сэрэмжтэй байж, аливаа холбогдох мэдээллийг хуваалцахыг уриалсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Uvauos

cheap lipitor 80mg <a href="https://lipiws.top/">lipitor 80mg usa</a> buy atorvastatin 40mg pills