Жүжигчин Арнольд Шварцнеггер Зул сарын баяраар орон гэргүй 25 хүнд байшин бэлэглэжээ

Америкийн жүжигчин, бодибилдингийн тамирчин, Калифорнийн амбан захирагч асан Арнольд Шварцнеггер /Arnold Schwarzenegger/ өөрийн мөнгөөр ​​орон гэргүй хүмүүст зориулан 25 байшин барьж, Зул сарын баяраар тэдэнд хандивласан үйл явдал болж өнгөрлөө. Холливудын алдарт бүтээл “Терминатор” цувралын од жүжигчин тэрбээр өөрийн “Инстаграм” хуудсандаа энэ талаараа нийтэлжээ.

“Би өнөөдөр Зул сарын баяраа эрт тэмдэглэлээ. Орон гэргүй ахмад дайчдад хандивласан 25 байшинг Лос Анжелес хотод босгов. Баатруудтайгаа цагийг хамт өнгөрөөж, тэднийг шинэ гэрт нь угтан авах нь үнэхээр сайхан байлаа. Байшинг тохижуулж, гайхалтай хамтрагч болсон @villageforvets, @secvetaffairs, @amvetshq болон бидэнтэй хамтран ажиллаж, ийм боломжийг олгосон бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Бид бүгдээрээ нэгдэж, аливаа асуудлыг шийдэж чадна гэдгийг үүгээрээ нотоллоо” хэмээн Шварцнеггер бичжээ.

Өмнө нь, АНУ-д Лос Анжелесийн баруун хойд хэсэгт байрлах орон гэргүй олон хүмүүст зориулж “Tiny Homes Village” хотхон барьж байсан ба тэндэхийн оршин суугчдад өдөрт гурван удаа хоол өгч, ажил олоход нь тусалж байжээ.

2020 оны байдлаар Лос Анжелес мужид 66,436 орон гэргүй хүн байна гэсэн судалгаа тооцоо гарч байжээ.  

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Wfobmp

buy generic atorvastatin online <a href="https://lipiws.top/">brand lipitor 40mg</a> lipitor 20mg canada