БИЧЛЭГ: Ганад хүчтэй дэлбэрэлт болж, олон хүн амь үрэгджээ

Гана улсын баруун хэсэгт орших Богосо хотын ойролцоо хүчтэй дэлбэрэлт болж, олон хүн амь үрэгджээ. Албаныхны мэдээлснээр, уул уурхайн тэсрэх бодис тээвэрлэж явсан ачааны машин нэгэн мотоциклтэй мөргөлдсөний улмаас дэлбэрэлт болсон байна.

Энэхүү ослын улмаас замын хажууд том хонхор үүссэн бөгөөд нурсан барилгуудын нурангиас их хэмжээний хар утаа гарч байгаа нь орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуваалцсан зураг, бичлэгээс харагдах аж. Эрх баригчид одоогоор амиа алдагсдын тоог албан ёсоор зарлаагүй байгаа юм.

Аврах ажиллагаа үргэлжилж байх үеэр оршин суугчдыг тус бүс нутгаас түр хугацаанд гарахыг цагдаа нар уриалжээ. Онцгой байдлын хүчин чармайлтад цэргийн хүчнийхэн нэгдэж, Гамшгаас хамгаалах агентлаг иргэдэд яаралтай тусламж хүргэхээр ажиллаж байгааг Гана улсын Ерөнхийлөгч Нана Акуфо-Аддо мэдэгдсэн байна. 

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Jsoovl

buy atorvastatin 80mg online <a href="https://lipiws.top/">order lipitor 20mg generic</a> buy cheap lipitor