Хиннамнор хар салхи БНСУ-ыг дайран өнгөрчээ

Энэ жилийн 11 дэх хар салхи Сөүлээс зүүн өмнө зүгт 307 км-ийн зайд орших зүүн өмнөд эргийн Улсан болон Геожэ хотыг дайран өнгөрчээ. Өглөөний 06.00 цагийн байдлаар төв хэсэгтээ 955 гектопаскаль атмосферийн даралттай, салхины дээд хурд секундэд 40 км-т хүрч байсан тул Хиннамнор хар салхины эрч хүч нь 2003 онд Өмнөд Солонгост тохиолдсон хамгийн их гамшигт хар салхины нэг болох Маеми хар салхины хүчтэй адил байсан аж. Хиннамнор нь Японы Саппоро руу чиглэсэн бөгөөд циклон болон сулрах төлөвтэй байгаа юм байна. Өмнөд Солонгост хар салхины улмаас Улсан хотод 25 настай залуу ор сураггүй алга болжээ. Өмнөд Кёнсан, Жоолла муж, Пусан хотод 2661 өрхийн 3463 иргэнийг аюулгүй байдлын үүднээс нүүлгэн шилжүүлжээ. Мөн 20.334 байшин, барилга цахилгаангүй болжээ. Чежү, Кёнги мужид нийт гурван байшин, Чежү хотод нэг барилга усанд автсан бол төвийн Сэжун хотод нэг байшин нурсан гэх мэдээлэл байна. Хиннамнор хар салхинаас үүдэлтэйгээр 50 чиглэлд 70 хөлөг онгоцыг зогсоож, улсын хэмжээнд 12 нисэх онгоцны буудлын 251 нислэгийг цуцалж, 354 галт тэрэгний хуваарийг түр зогсоосон байна. Мягмар гарагийн өглөөний байдлаар хар салхинаас үүдэлтэйгээр Сөүл хотоор дайран өнгөрдөг Олимпын хурдны замын хэд хэдэн хэсэг усанд автжээ. Ням гарагаас мягмар гарагийн эхэн үе хүртэл орсон хур тунадас Чежүгийн зарим хэсэгт 948 мм, Кёнжү хотын уулархаг бүсэд 389 мм, Сөүлийн Ганнам дүүрэгт 272 мм хүрчээ. Далайн эрэг орчмын бүс нутгуудад хүчтэй шуурга шуурч, хүчтэй давалгаа үүсч болзошгүй тул болгоомжтой байхыг цаг уурын агентлагаас анхаарууллаа.

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Catherinapt

Πривeтǃ Я зaмeтила, чтo многие пaрни прeдпoчитают обычныx дeвyшeк. Я aплoдирую мужчинaм, у кoтopых xватилo смелoсти нaслaдиться любoвью многиx женщин и выбpать ту, кoтоpая, кaк oн yзнaл, бyдeт его лyчшим дpyгoм во вpемя yхaбистой и cумaсшедшeй дopоги, нaзывaeмoй жизнью. Я хотелa бы быть той пoдpугoй, a не пpосто cтaбильной, нaдежнoй и скyчнoй домoxозяйкой. Mне 23 лeт, Кaтеpина, из Чеxии, тaкже знaю английский язык. B любом слyчае, вы можете нaйти мой профиль здеcь: http://boeblumzoo.ga/page-8036/

Anna Nikova
Laxanate

Больше не нужно работать. Просто запустите робота. http://go.tygyguip.com/096s