Илон Маск “Twitter”-ийг худалдан авчээ

Дэлхийн хамгийн чинээлэг эрхэм Илон Маск “Twitter” компанийг 44 тэрбум ам.доллароор худалдан авах гэрээг эцэслэн байгуулсан талаар Америкийн олон нийтийн хэвлэлийн мэдээллийн хэрэгслүүд болон тус компанийн нэгэн хөрөнгө оруулагч мэдээлжээ.

И.Маск өөрийн “Twitter” хуудсандаа “шувуу чөлөөлөгдлөө” хэмээн жиргэсэн нь гэрээг байгуулсныг илэрхийлж байгаа бололтой байна. Үүнээс гадна, “Twitter”-ийн захирал Параг Агравал тэргүүтэй өндөр албан тушаалтнууд халагдсан гэж хэвлэлүүд мэдээлж байна.

Ингэснээр “Twitter” И.Маскийг худалдан авах гэрээнээсээ буцсан хэмээн шүүхэд хандсан дуулиан намжиж байна. “Twitter” компанийн зүгээс гэрээний талаар албан ёсоор мэдээлээгүй байгаа ч тус компанийн нэгэн хөрөнгө оруулагч гэрээг байгуулсан гэдгийг “BBC” телевизэд мэдээлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Flxwau

lipitor 20mg price <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 10mg sale</a> buy atorvastatin 10mg