Gucci загварын долоо хоногуудад оролцохгүй

Уламжлалт байдлаар шинэ цуглуулга танилцуулахаас татгалзлаа.

Gucci загварын ордон уламжлалт байдлаар шинэ цуглуулга танилцуулахаас татгалзаж, жилд хоёр удаа улиралд үл хамаарах загварын шоу хийж байхаар боллоо.

Тодруулбал Gucci брэндийн бүтээлч захирал Аллесандро Микеле аяллын цуглуулга, pre-fall, намар-өвөл, хавар-зун гэх нэрийн дор захирагдсан цуглуулга танилцуулахын оронд жилд хоёр удаа цоо шинэ концепцтой, өвөрмөц түүх өгүүлэх цуглуулгуудыг урлаж байхаар болсноо Instagram хуудсаараа зарласан юм. Мөн түүний мэдэгдэлд дурдагдсанаар шинэ цуглуулгууд симфони, найрал хөгжимтэй нягт холбоотой байх ба түүний хувьд хөгжим гэдэг сэргэн мандалт, эргэх холбоог бий болгох ариун хүч аж.

Мэргэжилтнүүд COVID-19 цар тахлын улмаас хувцас загварын салбарт хэд хэдэн өөрчлөлт орно хэмээн таамаглаад байгаа билээ. Saint Laurent загварын ордон мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Парисын загварын долоо хоногт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ngznse

lipitor 20mg over the counter <a href="https://lipiws.top/">purchase lipitor</a> buy atorvastatin medication