Нүүр хуудас Мэдээ Дева Кассель Elle сэтгүүлийн нүүрийг чимлээ

Дева Кассель Elle сэтгүүлийн нүүрийг чимлээ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Моника Белуччи болон Венсан Кассель нарын 16 настай модель охин

Моника Беллуччи болон Венсан Кассель нарын 16 настай модель охин Дева Францын Elle сэтгүүлийн шинэ дугаарын нүүрийг чимлээ. Сэтгүүлийн зүгээс түүнийг "Италийн загварын ертөнцийн шинэ урлагийн тэнгэр" хэмээн нэрлэжээ.

Тэрээр зураг авалтад зориулан Versace, Armani, Sportmax болон бусад Итали брэндүүд болон Раф Симонсын Prada-д зориулсан анхны цуглуулгаар хувцасласан байна.

Энэхүү ажил нь Дева Касселийн анхны сэтгүүлийн зураг авалт биш юм. Тэрээр Францын Elle сэтгүүлийн 2020 оны аравдугаар сарын дугаарт мөн зургаа даруулж байсан удаатай. Үүнээс гадна тэрээр ээжийнхээ адилаар Dolce & Gabbana брэндийн төлөөлөгчөөр сонгогдсон юм.

Дева Karin Models загварын агентлагт харьяалагддаг бөгөөд одоогоор Dolce & Gabbana-с гадна Cartier брэндийн сурталчилгаанд оролцоод амжсан байна.

 

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү