Ромын пап Ирак улсад газардлаа

Дэлхийн католик сүм хийдийн тэргүүн Ромын пап Францис Ирак улсад газардлаа. Тэрээр Ирак улсад хөл тавьсан дэлхийн католик сүм хийдийн анхны бөгөөд цор ганц тэргүүн болж байна.

Ирак дахь хэт даврагсдын үйлдэл, хүчирхийллийг дуусгавар болохыг уриалан айлчилж буй Францис пап коронавируст цар тахал дэлхийн нийтэд тархаж эхэлснээс хойш анхны хилийн чанад дахь айлчлалаа хийж байгаа гэдгээрээ мөн онцлог юм. 

Ковид-19 цар тахал болон аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй байгаа ч 84 настай пап тун зоригтой алхам хийж, Иракт айлчилсныг эх сурвалжууд онцлон тэмдэглэж байна. Ромын папыг айлчлах үед аюулгүй байдлыг нь хамгаалахаар Иракийн аюулгүйн хүчний 10,000 цэргийг тараан байршуулжээ. Түүнчлэн Ковид-19-ийн цар тахлыг намжаахын тулд бүтэн өдрийн турш хөл хорионы дэглэм хэрэгжиж байна.

Иракийн Ерөнхий сайд Мустафа аль Кадими нисэх буудал дээр улаан хивс дэвсэн папыг угтаж авчээ. Мөн түүнийг дэмжигчид олон зуугаараа цугласан байна. Цар тахлын улмаас олон нийтийн шашны арга хэмжээг хязгаарласан байна. Пап БиоНТек/Пфайзерын коронавирусийн вакцины хоёр тунг хийлгэсэн боловч түүнийг дэмжигч сүсэгтэн олон нэг дор олноороо цуглаж, цар тахлын халдвар газар авахаас эрх баригчид сэрэмжилж байгаа юм. 

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Mjlmir

lipitor 20mg over the counter <a href="https://lipiws.top/">lipitor us</a> purchase lipitor online