Өнөөдөр: 2024-03-29

Б.Одгэрэл: Зун болгон ногооны талбай дээр чулуу түүдэг охин байлаа

Манай сайтын сурвалжлах баг эмээгээс ээжид ээжээс ач охинд өв уламжлагдан ирсэн стартап бизнесийг амжилттай авч яваа Б.Одгэрэл гэх шавилхан бүсгүйтэй ярилцлаа. Тэрээр гурван үеийн түүх, ноу-хау, хөлс хүчийг шингээсэн “Ойм ногоон урлан”-ын үйл ажиллагааг амжилттай авч яваа юм.

Сайн байна уу, Та манай уншигч сонсогчдод өөрийгөө танилцуулаач

Намайг Б.Одгэрэл гэдэг. Би агрономич мэргэжилтэй. Одоо “Ойм ногоон урлан” гэдэг байгууллагыг үүсгэн байгуулаад ажиллаж байна. Яагаад энэ бизнесийг хийх болсон бэ гэхээр энэ нь эмээгээс ээжид ээжээс охинд гэсэн өв дамжсан бизнес юм. Цэцэг ургамал тарих соёл нь өөрөө дараагийн шатны бизнес болж хөгжсөн гэсэн үг л дээ.

Анх таны эмээ “Ойм ногоон урлан”-г ямар гараанаас эхэлсэн гэж та хардаг вэ?

 Манай эмээ барилгын инженер мэргэжилтэй. Гэрээ их гоёдог байнга цэцэг ургамал тарьдаг хүн байсан. Тэтгэвэртээ гарсныхаа дараа маш их цэцэг ургамал тарьж ургуулаад мөн өөрийн гэсэн хүлэмж ажиллуулж эхлээд тэр нь намайг ухаан ороогүй цагаас эхлээд гэрээр дүүрэн цэцэг ургамалтай болсон байсан.

Би зун болгон ногооны талбай дээр очиж талбайн чулуу түүдэг байсан дадал зуршил нь одоогийн “Ойм” үүсэх үндэс болсон.

Тэгээд гоё тарьж ургуулсан цэцгийг хүмүүс их сонирхож худалдаж авснаараа энэ нь өөрөө бизнес болж хөгжиж болох юм байна гэсэн сэдэл төрөөд өнөөдрийн “Ойм ногоон урлан” үүсэж хөгжих гол суурь болсон. Бид хүмүүсийн дур сонирхол дээр цэцэг ургамал тарих хобби нь хөгжсөөр бий болсон гэж үздэг.

Ойн биш Ойм яагаад энэ нэрийг өгөх болов, хүмүүс сонсохдоо ойн л гэж сонсдог байх?

“Ойм”-ыг бий болгохдоо бид нар цэцэг ургамалтай илүү ойр ажилладаг юм байна. Тиймээс цэцэг ургамлын нэр өгье гээд “Ойм” гэж нэрлэсэн. Энэ нь өөрөө аз жаргал авчирдаг хамгийн эртний ургамал бөгөөд тасалгааны агаар цэвэршүүлж, чийгшүүлдэг их үзэмжтэй цэцгийн нэр  байгаа юм. Хүмүүст ойлгохдоо нэгдүгээрт “Ойм” гэдэг Монгол нэр хоёрдугаарт “Ой мод” гэдэг цэцгийн нэр гэж мэдэхгүй ч гэсэн ой модтой ойролцоо гэдэг утгаараа мөн ногоон урлан буюу бид нар өөрсдөө байгууллагууд, албан тасалгаа гэр орон, орчин тойрныг тохижуулдаг учраас “green gallery” буюу ногоон урлан гэж нэрлэсэн.

Танай цэцгийн сав, ваарнууд их шинэлэг өнгө үзэмж сайтай харагдаж байна. Хаанаас оруулж ирдэг вэ?

Зүгээр л нэг ваартай цэцгийг саванд ургуулж тарихаас илүү яаж ийм амьд ургамлан хана зохиомж хийж болох вэ. Ургамлыг тарьж ургуулж байгаа хүн нь өөрөө тайвширдаг бясалгалын түвшинд очдог учраас илүү гэгээлэг, хүн өөрөө өөрийгөө олоход хамгийн их холбож өгдөг зүйл бол ургамал байдаг. Бид илүү хуульд нийцэх үүднээс бүх тайлан тооцоо НӨАТ, ажилчдын НДШ гээд хуулийн дагуу хийгээд явахад бие даасан старап бизнесийн хувьд чанга байгаа. Дээрээс нь нэмэгдээд эдийн засгийн хямрал буюу бүтээгдэхүүний үнэ гурав дахин өсөж байна, хил гааль хаагдаж байна. Гэхдээ бид нар өөрсдийн хүлэмждээ ногоон ургамал, цэцгээ тарьж ургуулдаг учраас аль болох бизнесээ авч үлдэх үнэ цэнтэй зүйлсийг авч үлдэхийн тулд чадлаараа хичээж байгаа. Ваар савны хувьд мэдээж хөрш орон болох урд хөршөөсөө татаж байна. Мөн дотоодын үйлдвэрлэгч болох бетон урлаг, керамик ваар гэх үйлдвэрлэгч газруудтай хамтарч ажиллаж байна.

Танай байгууллагын хүний нөөцийн хувьд мэргэжлийн хүмүүс олдох уу?

 Мэргэжлийн хүмүүс олдох тал дээр манай  ХАА-н бизнес, ХАА-н салбарын хүмүүс маань илүү гоё мэргэжил гэдгийг залуучууд сайн мэдэхгүй байна.

Мэргэжлийн үнэ цэнийг бодохоор илүү хуульч, банк санхүү, маркетинг, дижитал гээд явж байгаа бол яг байгаль, хөрс шороотойгоо харьцдаг мэргэжил нь агрономичийн мэргэжил, ойн инженерүүдийн мэргэжил байгаа. Тэгэхээр “Ойм”-оор дамжуулж хүмүүст мэргэжлийн үнэ цэнийг яаж ойлгуулах вэ. Энэ үнэ цэнийг илүү сайн ойлгуулах тал дээр манай байгууллага тодорхой хийж чадах зүйлүүдээ хийж байгаа. Тэгээд багийн хувьд 30-40 орчим хувь нь мэргэжлийн агрономич, байгаль орчны хяналт үнэлгээ, ойн инженер гэх хүмүүсээс бүрддэг учраас бид салбартаа илүү мэргэжлийн байх үүднээс анхаарч байгаа ийм байгууллага байгаа.

“The Profit” шоу танай бизнесийг хэр өөр түвшинд аваачсан бэ?

“The Profit” шоунд орсноор, стартап бизнесүүд их асуудал ярьж байна шүү дээ. Тэгтэл тэр нэг асуудлыг аягүй оновчтой, хурдацтайгаар давахад мэргэжлийн хамтрагч байх нь их зөв юм байна.  Ямар ч ажлыг хийхэд сайн хамтрагч олно гэдэг ажлын 50 хувийг нугалдаг юм байна гэдгийг ойлгосон. Яах вэ бага хэмжээний хөрөнгө оруулалт авсан ч гэсэн тэрийг давахуйц хэмжээний зөвлөгөө мэдээлэл, хамт байх хань гарч ирснээрээ биднийг илүү дараагийн төвшинд аваачихад, өмнө чинь бид машинаар ярих юм бол нэг дугуй нь хагарчихсан эсвэл дандаа овон товонтой замаар явдаг ийм байсан бол одоо бүх дугуйнуудаа гоё цэгцэлж аваад дотоод асуудлуудаа шийдээд замыг тойрч биш тайрч биш илүү хурдан замаар яаж товчилж болох вэ гэдэг аргуудыг хамтдаа суралцаад эрэлхийлээд явж байгаа нь аягүй их баяртай аз завшаантай хэрэг болсон .

Би танай байгууллагыг судалж өчигдөр “The Profit” шоуг үзлээ. Таны хувьд тус шоуны хөрөнгө оруулагчийн зөвлөгөө, өөрчлөлтүүд хэр санагдаж байв?

Эхлээд их хүнд туссан л даа. Яагаад гэвэл бид өөрсдийн түүх өв уламжлал, гэр бүлийн бизнесээ өөрсдийнхөөрөө авч явж байгаа.

Би их олон зүйлийг болоод байна гэж яваад байж тайлангаа үнэн зөв гаргаж чадаж байна манай систем болж байна гэж хардаг байсан бол илүү их олон зүйлийг мэдээд ирэхээрээ болохгүй зүйлүүдийг харсан.

Тэгээд сүүлийн тав зургаан сарын дараа өөрчлөлтүүдийг харахад аягүй богино хугацаанд өөрчлөлт хийж чадаж байгаа юм чинь ирээдүйд хамтдаа зөв оновчтой стратеги, оновчтой бизнес төлөвлөгөөгөө гаргаад түүндээ үнэт зүйл алсын хараагаа зөв тусгаж баримталж чадах юм бол илүү их зүйлийг хийж чадах юм байна гэж харсан.

“The Profit” шоуны хөрөнгө оруулагч танай байгууллагыг  хоёр салбараа хаалгах, өөрт таалагддаг байсан brandbook-ийг өөрчлөх даалгавар өгсөн ?

Өөрчлөлтийн хувь brandbook, салбар нэмж хасах илүү цахим дижитал руу шилжих тал дээр бол 100 хувь санал нийлээд илүү тоон датан дээр тулгуурлаад шийдвэр гаргах чадварт суралцаж чадаж байгаадаа их баяртай байгаа.

“Ойм ногоон урлан” дахиад өв уламжлагдах болов уу?

 Дахиад өв уламжлагдаж болох л байх л даа. Гэхдээ өв уламжлагдахаас илүү яагаад ээжээс эмээд эмээгээс ач охинд ирсэн зүйлийг өв уламжлаад хийгээд байгаа вэ гэхээр тэр нэг байгальд ээлтэй, амьдралын чанарыг дээшлүүлдэг,өөрөө тэрийг тарьж ургуулахаараа тайвширч байгаа амьдралын үнэ цэн өөрийгөө олж байгааг өв уламжлагдахаас илүү олон хүмүүст хүртээмжтэй байдлаар хүрээсэй гэж бодож байна. Энэ цэцгийн соёл чинь сүүлийн үед дэлгэрч байгаа ногоон интерьер буюу green интерьер хөгжиж байгаа энэ цаг үед хүн болгон ойлгодог байгаасай жижиг ч гэсэн цэцэг ургамал тарьж ургуулахаараа байгаль экологи дээр байгаа мод ургамлыг тарьж ургуулахад ямар их цаг хугацаа ямар их үнэ цэнэ өгдөг гэдгийг заавал хүмүүс гэхээс илүү үр хойч хүүхдүүдээсээ эхлээд боловсролын системд нь оруулахаас бид нар өөрсдөө үлгэр жишээ болохоос эхлээд тэгж өв уламжлагдаасай гэж илүү их хүсэж байгаа.

Таны хувьд багадаа ногооны талбайн чулуу түүдэг охин байсан гээд ярьж байна. Үнэхээр гар хуруу эвдэрсэн харагдаж байна. Эмэгтэй хүний хувьд өөрийгөө гоёх цаг зав гардаг уу?

Эхлээд сургуулиа төгссөний дараа илүү гоёж гоодох гоё байх тал дээр анхаардаг байсан бол хүн дотоод гоо сайхан буюу зорилго нь юу юм ач холбогдол нь юу юм. Илүү гоё сайхан харагдахаас илүү амьдралынхаа чанарыг дээшлүүлэхээс эхлээд үр хойчдоо гоё зүйл үлдээх гэдэг нь өөрөө миний үнэт зүйл болчихсон учраас гоёж гоодохоос илүү дуртай зүйлээ хийж тайван амгалан байх тэр нь амжилтад хүрэх олон хүмүүсийн амьдралын чанарт нөлөөлөх гэдэг нь өөрөө гоёж гоодохоос илүү үнэт зүйлийг авчирч байгаа учраас тэр тал дээр санаа зовохгүй би одоо юу өмсөх вэ заавал тийм гоё юмтай болно гэдэг шуналаас ангижирч багасдаг юм байна. Гэхдээ эмэгтэй хүн юм чинь мэдээж гоёж гоодог гоё зүйлийг харж даган дуурайх юм бол байна л даа

Танайхаар үйлчлүүлсэн хэрэглэгчид юу гэж хэлдэг вэ?

 Хамгийн анх орж ирсэн үйлчлүүлэгчид ямар гоё юм бэ ийм газар байдаг юм уу илүү их дурлаж эхэлдэг.

Энэ ургамлын соёл чинь анзаарах юм бол айл болгоны цонхон дээр цэцэг байхгүй байгаад байна, маш бага байна.

Тэгэхээр цэцэг ургамал тарьдаг хүмүүс бол илүү ховор нандин эсвэл яаж ургуулах туршлага аа хуваалцдаг бол шинээр орж ирж байгаа хүмүүс цэцгийг ингэж гоё ургуулж болдог юм байна. Яагаад ингэж цэцэг ургуулах ёстой вэ гэдэг дадал соёлд суралцаад гардаг. Зөвхөн та манайхыг сонгоод ургамал сонгож аваасай гэж хэлэхээс илүү манайд ирж суралцаасай энэ ургамлын соёл гэдэг нь ямар ач холбогдолтой таны амьдралын чанарыг яаж дээшлүүлж болдог талаар багахан мэдлэг болоод гарч байгаа нь байгууллагын үнэ цэн зорилго оршиж байгаа учраас аягүй их баяртай байдаг.

Танд баярлалаа.

 

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Xxkzeo

lipitor 80mg sale <a href="https://lipiws.top/">buy lipitor 40mg online cheap</a> how to buy atorvastatin