Цахим татварын системийн "Баримт үүсгэх" цонхонд Нэгдсэн Ангиллын Код (БҮНА код) оруулах шаардлагатай болжээ

Цахим татвар -БАРИМТ)-ын системд шинэчлэл орж  барааны нэгдсэн сан нь Үндэсний статистикийн хорооны даргын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн A/03 дугаар тушаалаар батлагдсан “Бүтээгдэхүүний нэгдсэн ангиллын код” болон Олон улсын стандартыг хангасан GS1-13, GS1-12, GS1-8 зураасан кодоос бүрддэг ба та өөрт хамаарах кодыг ашиглан баримтаа үүсгэх боломжтой болсон.

 Өргөжүүлсэн кодыг “Цахим төлбөрийн баримтын систем”-ийн “Хянах самбар” цэсийн “БҮНА кодын сан” хэсгээс татах, “Баримт бичиг” цэсийн “Бараа ажил үйлчилгээ” дэд цэс “Бараа ажил үйлчилгээний ангиллын кодын сан” хэсгээс хайх боломжтой.

  • Барааны кодын сонголт, ангилал код харах линк:                                                                                            https://1212.mn/mn/methodology/classification-code/79530901]

Бараа, ажил, үйлчилгээ оруулах хэсгийн "НӨАТ-аас чөлөөлөгдөх", "НӨАТ-ын 0 хувь хэрэглэх бараа", НӨАТ-ын 3.1-ээс бусад (ААНОАТ-ын 22.9) гэх мэт татварын хуулийн заалтаар код үүсгэсэн бараанд баримт үүсгэхдээ заавал тухайн борлуулж буй бараа, ажил, үйлчилгээний кодыг давхар сонгон үүсгэх өөрчлөлтийг оруулсан. Энэ нь дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор бараа, ажил үйлчилгээг, нарийвчлан тодорхойлох ямар төрлийн бараа, ажил, үйлчилгээ эрхэлж чөлөөлөгдөж байгаа нь тодорхой болох юм.

Ингэснээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.14-т заасны дагуу  "төлбөрийн баримт" гэж  ..... бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримт гэж тодорхойлсон БҮНА кодыг ашигласнаар санхүүгийн баримтын шаардлага хангагдаж байна.

  •  Цахим татварын системд Баркод бүртгүүлэх шинээр авах, хүсэлт баталгаажуулах-Гарын авлага эндээс үзнэ үү

 

                                                                               

                                                                ТЕГ-ын  ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ