Гэр хорооллын 1,000 өрхөд хог ялган ангилах зориулалтын савнуудыг байрлуулж эхэлжээ

Зориулалтын ангилан ялгалтын хогийн савнуудыг гэр хорооллын өрхүүдэд байрлуулж эхэлжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежмент төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 2, 3 дугаар хороо, Чингэлтэй дүүргийн 7, 12 дугаар хорооны нийт 1,000 айл өрхөд хог ангилан ялгаж хаях зориулалтын хогийн савыг байрлуулж эхэлсэн байна. 

Уг төслийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Швейцарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж байгаа юм.

 

Сэтгэгдэл үлдээх