Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тэрбум мод тарих санаачилгыг Сүхбаатарчууд манлайлна

Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал өнгөрөгч долоо хоногт /2021-10-02/ амжилттай зохион байгуулагдлаа.

Хуралд Сүхбаатар аймгаас сонгогдсон УИХ-ын Ж.Батсуурь, Н.Ганибал болон Сүхбаатар аймгийн уугуул, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн асан Р.Буд, Т.Ганди болон тус нутгаас төрөн гарсан гарсан урлаг соёл, улс төр, нийгмийн зүтгэлтнүүд, Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа уугуул иргэдийн төлөөлөл, орон нутгийн удирдлагын төлөөлөл зорин ирж оролцлоо.

Хурлын эхэнд Сүхбаатар аймгийн засаг дарга М.Идэрбат орон нутгийн цаг үеийн нөхцөл байдал болон өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, хийхээр төлөвлөж буй зарим төсөл хөтөлбөрөө танилцуулав.

Үүний дараа Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга болон шинэ бүтэц бүрэлдэхүүнийг баталлаа. Ирэх таван жилд ажиллах Нутгийн зөвлөлийн даргаар У.Отгонбаярыг
ажиллуулахаар сонгосон бөгөөд тэргүүн дэд даргаар Г.Чинтөмөр, ажлын албаны даргаар Ц.Баярбаатар нарыг тус тус сонгосон бол Эрүүл мэнд,

Боловсрол, Бизнес-Хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжил, Хэвлэл мэдээлэл зэрэг 13 салбар нэгжийг төлөөлөн ажиллах 13 дэд даргыг мөн батламжиллаа. Түүнчлэн сум бүрээс нэг хүн сумаа төлөөлөн нутгийн зөвлөлд тэргүүлэгчээр ажиллах аж.
Хурлын төгсгөлд өнгөрсөн хугацаанд Сүхбаатар аймгийн Улаанбаатар дахь Нутгийн зөвлөлийг үүсгэн байгуулж, даргаар нь ажиллаж байсан УИХ-ын гишүүн Ш.Бадам, Ч.Улаан, М.Зоригт нарын хүмүүст хүндэтгэл үзүүллээ.

Уг уулзалтаас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тэрбум мод тарих санаачилгыг сүхбаатарчууд манлайлан хэрэгжүүлэх уриалгыг мөн гаргасан юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Sjxkig

atorvastatin 10mg over the counter <a href="https://lipiws.top/">buy cheap generic lipitor</a> buy lipitor 40mg sale