Өнөөдөр: 2024-03-29

О.Оюун-Эрдэнэ: "Агаарын чанарын индекс" апплейкшнаа ашиглацгаая

Галлагааны улирал  эхлэхэд агаарын бохирдол нэмэгддэг бичигдээгүй хууль манай улсад бий. Үүнээс үүдэж янз бүрийн өвчлөл жилээс жилд нэмэгддэг. Энэ талаар НЭМҮТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Агаарын чанар ард иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байна вэ?

Агаарын чанарыг сайжруулахад эрүүл мэндийн нөлөөллийг зайлшгүй судалж тэрэндээ суурилсан арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байдаг. Тэгэхээр манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв шадар сайдын тушаалаар орчны эрүүл мэндийн тандалтын тогтолцоог бүрдүүлж сүүлийн хоёр жил ажиллаж явж байна. Энэ бол ус цаг уурын шинжилгээний газрын цуглуулж байгаа мэдээ, дата мөн эрүүл мэндийн эрүүл мэндийн хөгжлийн төв буюу ЭМЯ-ны цуглуулж байгаа мэдээ дата бүх улсын хэмжээнд авч дүн шинжилгээ хийж жил болгон үр дүнгээ тайлгандаг программ юм. Энэ программынхаа эхний тайланг гаргаад эхэлсэн байгаа. Эдгээр тайлангуудаас авч үзэх юм бол мянганы хөгжлийн зорилт дотор үндсэн таван өвчний үзүүлэлтээр агаарын чанарыг сайжирч байгаа үгүйг үздэг.

Тэгэхээр программаас авсан судалгаагаар 0-5 насны хүүхдийн амьсгалын цочмог өвчлөл, 25-дээш насны цусны эргэлт буюу даралт ихсэлт өвчлөл, зүрхний шигдээс, амьсгалын бөглөрөлт, идэвхжилт уушгины хатгалгаа, хавдар зэрэг өвчлөлүүдийг авч үзэж дүгнэлт гаргадаг. Сүүлийн 2018-2020 онтой харьцуулж үзсэн тайлан гарсан. Эндээс авч үзэх юм бол зүрх судлалын өвчны нас баралт 2018 онд 10 мянган хүн амд 1,7 тохиолдол байсан бол 2020 онд 1,5 тохиолдол болж буурсан. Уушгины амьсгалын бөглөрөлтөд өвчлөл зүрхний шигдээсийн өвчлөлөөс шалтгаалсан нас баралт Улаанбаатарын хэмжээнд 0,5-аас 0,2 болж буурсан. Эдгээр нь олон хүчин зүйлээс хамааралтай байх магадлалтай учраас бид цаашид нарийвчлан судлах шаардлагатай.

-Сайжруулсан шахмал түлш хэрэглээд агаарын чанарын индекс буурч, сайжирсан гэж ойлгож болох уу?

Энэ нь агаарын чанарын асуудлууд сайжирсан гэж ойлгохоосоо илүү бүртгэл мэдээлэл хангагдсан дунд үеийн арга хэмжээнүүд тодорхой үр дүнгээ өгч байгаа агаарын бохирдлыг бууруулах дунд шатны арга хэмжээнүүд маань сайжруулсан түлш, нүүрс, зуух зэрэг зүйлүүд тодорхой хувиар нөлөөлсөн байх магадлалтай. Гэсэн хэдийн ДЭМБ-ийн агаарын чанарын зөвлөмж хэмжээ гэж байдаг. Энэ хэмжээ нь гадаад болон дотоод орчны агаарын чанарын асуудалд хүрээгүй байгаа. Ялангуяа ПM2/5, БМ 10-ын зөвлөмж бол Монгол улсын стандартаас 2,5-аас 3 дахин их байгаа бол ДЭМБ-ийн зөвлөмжийн хэмжээнээс Монгол улсын стандарт 5-9,8 дахин их байгаа нь агаарын бохирдолыг бууруулахад иргэд төрийн харилцаа маш их шаардлагатай байгааг харуулж байна. Оролцоо маш чухал юм. Ялангуяа түлш галлагаандаа ашиглаж байгаа иргэд маш анхааралтай байж өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагатай.

-Гэр хороололд амьдардаг иргэд угарын хийн хордлогод хэр өртөж байна вэ?

Манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан судалгаанаас авч үзэх юм бол иргэд дотоод орчны агаарын бохирдолд өртөж, ялангуяа угарын хийн хордлогод өртсөн бэ гэдгийг 2019-2020 оны дата мэдээлэл үнэлгээ хийж үзэхэд зуухны битүүмжлэл муу байх гал түлэх аргаа мэдэхгүй буруу галласан, энгийн зуухыг битүүмжлэлгүй ашигласан, ханан пишин болон бусад яндангаа хөөлөөгүй гэх мэт зүйлээс болж  угарын хийн хордлогод өртсөн байна гэсэн дүгнэлт гаргасан. Мөн санамсаргүй байдлаар яндангийн хавхлагаа хаасан байдлаас болж өөрийнхөө эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна. Тэгэхээр дотоод орчны агаарын чанар бол хувь хүнээс цэвэр хариуцлага шаардсан асуудал болж байгааг эдгээр үнэлгээнүүд харуулж байгаа юм. Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг иргэд маань дэмжиж ажилж байгаа. Гэхдээ маш соргог сэрэмжтэй байж эрүүл мэндээ хамгаалах шаардлагатай. Үүнээс гадна цэцэрлэг, сургуулиудын асуудал яригдаж байна. Эдгээр олон зүйлүүдийг цаашдаа иргэн бүр анхааралдаа авч бид нартай хамтарч ажиллах нь эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм.

-Угарын хийн хордлого болон агаарын хийн бохирдлоос өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах зөвлөгөө өгөөч...

ПМ 2/5 агууламж буураагүй байгаа. Ийм учраас хувь хүний хамгаалах хэрэгслийг зөв тогтмол хэрэглэх сураарай. Ингэх юм бол та өндөр тунтай бохирдуулагчаас өөрийгөө болон хүүхдээ урьдчилан сэргийлэх боломжтой. Ингэснээрээ зүрх судасны өвчлөл болон амьсгалын замын цочмог өвчлөлөөс хүүхдээ болон өөрийгөө хамгаалах боломжтой. Тэгэхээр ПМ 2/5-г шүүдэг амны хаалтыг гадуур явахдаа тогтмол зүүж байх хэрэгтэй.

 Үүнээс гадна агаарын чанарын индексийг ашиглаж сурах хэрэгтэй байна. Агаарын чанарын индекс гэсэн нэр бүхий таны ухаалаг утсан дээр татах боломжтой апплейкшн байгаа. Энэхүү апплейкшнийг татаж авснаараа БОАЖЯ-аас Баянхошууны агаарын чанар ямар байгааг харах боломжтой. Аль болох хөдөлгөөнтэй байж илчлэг сайтай хоол идэж, цэвэр агаарт гарах шаардлагатай.

-Ярилцсанд баярлалаа

Баярлалаа

 Үүнээс гадна агаарын чанарын индексийг ашиглаж сурах хэрэгтэй байна. Агаарын чанарын индекс гэсэн нэр бүхий таны ухаалаг утсан дээр татах боломжтой апплейкшн байгаа. Энэхүү апплейкшнийг татаж авснаараа БОАЖЯ-аас Баянхошууны агаарын чанар ямар байгааг харах боломжтой. Мөн аль болох хөдөлгөөнтэй байж илчлэг сайтай хоол идэж, цэвэр агаарт гарах шаардлагатай.

-Ярилцсанд баярлалаа

Баярлалаа

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Kemluv

order atorvastatin 10mg online <a href="https://lipiws.top/">lipitor where to buy</a> order atorvastatin 40mg pill