Б.Жаргалсайхан: Устгалд орох приусуудыг Японоос 4-5 саяар аваад гааль, тээврийн зардал 4-5 сая төлөөд иргэдэд 30 саяар зарж байна

БНН-ын дарга Б.Жаргалсайхан шүгэл үлээлээ. Тэрбээр "Ченжүүд устгалд орохоор болсон сэгүүдийг хямд аваад вьетнамчуудаар засуулан эргэж өндөр үнээр заран иргэдийг хулхидаж зарна. Номхон ардууд хулхидуулчихаад “Орж ирсэн машин” гэж гоё нэр томъёонд шингээчихнэ. Ковидын хөл хорионы үед автомашины хөдөлгөөн зогсонгуут хот утаагүй болсон.

Тэгсэн “Бидний зуурч бэлтгэсэн түлш утаагүй болгосон” гэж төр нь хулхидаад өөрсдийгөө баахан шагнасан. 2014 онд үйлдвэрлэсэн ийм приусуудыг японоос 4-5 сая төгрөгөөр аваад гааль, тээврийн зардал 4-5 сая төлөөд та нарт өнөөдөр 30 саяар зардаг шүү дээ" хэмээв.