Египетийн Ерөнхиийлөгч 3 сарын онц байдал заралжээ

Христийн шашны копт урсгалын хоёр сүмд дэлбэрэлт болж, наад зах нь 44 хүн амь үрэгдсэнтэй холбогдуулан Египетийн Ерөнхийлөгч Абдул Фаттах Аль-Сиси улс орон даяараа гурван сарын онц байдал зарлалаа. Онц байдлын хүрээнд хууль сахиулагчид шүүхийн шийдвэргүйгээр сэжиг бүхий хүмүүсийг баривчилж, тэдний гэр оронд нэгжлэх хийж болох аж. Өнгөрсөн амралтын өдөр тус улсын хойд нутгийн Танта хотод, үүний дараахан хоёр дахь том хот болох Александрия-д амиа золиослогчид дэлбэрэлт үйлджээ. Дэлбэрэлтүүд болох үед сүсэгтнүүд сүмд залбирал үйлдэж байжээ. Египетийн ЭМЯ-ны мэдэгдсэнээр, уг хоёр халдлагын үеэр 43 хүн амь үрэгдэж, 100 орчим хүн шархадсан байна. Уг халдлагуудын хариуцлагыг “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэл өөртөө хүлээлээ.

Сэтгэгдэл үлдээх