Нүүр хуудас Мэдээ Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх эсэхийг өнөөдөр шийднэ

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх эсэхийг өнөөдөр шийднэ

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдаж коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорионы дэглэмийг сунгах эсэхийг шийднэ. Хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцэх нь:

  1. КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар,
  2. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх,
  3. Есдүгээр сарын 1-ний өдрөөс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлууд

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоогоод байсан бөгөөд долдугаар сарын 1-нээс үе шаттайгаар нээж байгаа юм.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү