Нүүр хуудас Мэдээ Багануур дүүрэг 1,19 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 11.6 тэрбум төгрөг зарцуулжээ.

Багануур дүүрэг 1,19 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, 11.6 тэрбум төгрөг зарцуулжээ.

Чинзориг
Чинзориг, TODNEWS.MN

Монгол Улсын хоёр дахь том төсөв яах аргагүй Нийслэлийн төсөв. Нийслэлийн төсөв гэдэг нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагддаг есөн дүүргийн төсвийн нийт дүнг хэлнэ.

Улаанбаатар хот энэ жил 319.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ. Энэ нь 2019 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт юм. Улсын төсвөөс орон нутгийн хөгжлийн сан болон тусгай зориулалтын шилжүүлгийг хотын шууд төсөвт, хотын шууд төсвөөр дамжуулж дүүрэг хуваарилдаг.

2020 оны нийслэлийн төсөвт 1.2 их наяд төгрөг төвлөрүүлж, 892.2 тэрбум төгрөгийн зарлага гарахаар тооцжээ. Мөн 319.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ. Гэтэл энэ жил Covid-19 цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор хагас жилийн дүн нь төлөвлөсөн гүйцэтгэлдээ хараахан хүрээгүй байна.

Тодруулбал, 2020 оны хагас жилийн байдлаар нийслэлийн төсөвт 617.7 тэрбум төгрөг төвлөрүүлнэ хэмээн тооцож байсан бол гүйцэтгэлээр 413.9 тэрбум төгрөг цугларчээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн төсөв төлөвлөгөөнөөсөө 203,9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Дүүргүүдээс зөвхөн Багахангай дүүрэг төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ.  Тодруулбал, Багахангай дүүрэг 2020 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн төсөвт 166 сая төгрөг төвлөрүүлэх ёстой байсан ч 222 сая төгрөг төвлөрүүлэв. Мөн тус дүүрэг нь хагас жилийн хугацаанд 3.7 тэрбум төгрөг зарцуулах байснаас 3.2 тэрбум төгрөгийг зарцуулаад байна.

  • Багануур дүүрэг эхний хагас жилийн байдлаар 1 тэрбум 19 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлж, 11.6 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
  • Баянгол дүүргийн хувьд эхний хагас жилийн байдлаар 14.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, 54.8 тэрбум төгрөгийг зарцуулав.
  • Баянзүрх дүүрэг эхний хагас жилийн байдлаар 17.9 тэрбум төгрөг төвлөрүүлж, 72.6 тэрбум төгрөгийг зарцууллаа.
  • Налайх дүүрэг эхний хагас жилийн байдлаар 1.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, 13.4 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
  • Сонгинохайрхан дүүрэг эхний хагас жилийн байдлаар 8.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, 66.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
  • Сүхбаатар дүүрэг эхний хагас жилийн байдлаар 29.4 тэрбум төгрөг төвлөрүүлж, 54.1 тэрбум төгрөгийг зарцуулав.
  • Чингэлтэй дүүрэг эхний хагас жилийн байдлаар 24.9 тэрбум төгрөг төвлөрүүлж, 46.8 тэрбум төгрөгийг зарцуулав.
  • Хан-Уул дүүрэг эхний хагас жилийн байдлаар 18.4 тэрбум төгрөг төвлөрүүлж, 48.8 тэрбум төгрөгийг зарцуулав.
  • Улаанбаатар хот эхний хагас жилийн байдлаар 298.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, 246.8 тэрбум төгрөг зарцуулжээ.
  • Улаанбаатар хот эхний хагас жилийн байдлаар 298.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, 246.8 тэрбум төгрөг зарцуулжээ.

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно.

0 СЭТГЭГДЭЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү