Хятадын тагнуулын ажиллагаа өргөжсөнд Европын холбоо зовниж байна

Балтийн тэнгисийн орнуудад маш нууц зэрэглэлийн салбарт удаан хугацаанд ажиллаж буй нэрт эрдэмтэн Хятадын тагнуул болох нь батлагдсан тухай мэдээ Европын холбооны тагнуулын албыг түгшээх болжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр эл үйл явдал бол Хятад дэлхий даяар олон улсад заримдаа ОХУ-д гол анхаарлаа төвлөрүүлэн нөлөөллөө тогтоох, шахан зайлуулахын тулд чухал ач холбогдолтой байгууллагуудад эртнээс тагнуул илгээн ажиллуулсан нь санаа зовоож буй ажиллагааны нэг хэсэг гэнэ.

Тухайлбал, Эстонийн яллагч нар 57 настай Тармо Куутсыг өнгөрсөн долоо хоногт шүүж, гурван жил хорихоор ялласан байна. Куутс бол Эстонийн армийн тэнгисийн үйл ажиллагаа, шумбагч онгоцны судалгаатай нягт холбоотой хэд хэдэн маш нууц төсөл дээр ажиллаж байсан эрдэмтэн юм. Болсон явдлыг анх Истонийн олон нийтийн мэдээллийн агентлаг DAILYBEAST мэдээлжээ.

Яллагч нарын хэлснээр Куутс 2018 оноос Хятадын талд ажиллаж эхэлсэн бөгөөд шанд нь 20 мянга орчим ам.доллар авч, хэд хэдэн удаа тансаг аялалд явсныг Данийн засгийн газрын эх сурвалжууд баталсан гэнэ.

Балтийн тэнгисийн орнуудын тагнуулын албаны нэрээ нууцалсан ажилтан “Тагнуулын асуудал дээр бид Оросын талд гол анхаарлаа хандуулсаар ирсэн. Гэвч Хятадын үйл ажиллагаа жилээс жилд өргөжиж байгаа учир Хятадын тагнуулд хандуулах анхаарлыг нэмэх зайлшгүй шаардлага тулгарч эхлээд байна” хэмээн ярьжээ.

Европын холбооны гадаад бодлогын албаныхан 2019 оны хоёрдугаар сард Брюссельд Хятадын дор хаяж 250 тагнуул, 300 орчим тагнуулын байгууллагын ажилтан бий хэмээн тооцоолсноо мэдэгдэж байсан аж. “Тэгэхэд л бид Хятад ердөө хамгийн олон тагнуултай улс гэдгээс гадна ихэнх тагнуулчид Хятадын талд ажиллаж байгааг ойлгосон” хэмээн Белгийн тагнуулын албаны ажилтан мэдээлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Fvaxgm

purchase lipitor generic <a href="https://lipiws.top/">lipitor 10mg pills</a> atorvastatin 80mg canada