Онцгой байдлын ерөнхий газарт хүний үйл ажиллагаатай холбоотой ослын таван дуудлага иржээ.
Төмөр замын тээврийн осол: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн 137-ын 8 км гэдэг газар суудлын автомашин ачаа тээврийн галт тэргэнд мөргүүлсэн тухай дуудлагыг 03.22-ны өдрийн 07:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан 07:46 цагт очиж тус аймгийн Дархан сумын харьяат иргэн О /63 настай, эмэгтэй/ “Тоёота Фиелдэр” загварын суудлын автомашинтай Ховд аймгийн Үенч сумаас Дархан-Уул аймгийн Дархан сумын чиглэлд зорчин яваад “137-ын 8 км” гэдэг газар төмөр замын хамгаалалтын баганын зурвасыг мөргөн орсоноос ачаа тээврийн галт тэргэнд мөргүүлж автомашины бензин асгарсан байсныг аюулгүй болгон Дархан-Уул аймгийн мэргэжлийн ангийн /16 тн/ өргөгч автомашинтай 2:26 цаг ажиллаж төмөр замын бүсээс гаргасан. Бэртэж гэмтсэн хүн байхгүй.
Өндрөөс унах: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 1 дүгээр гудамжинд байшингийн дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 20:35 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 5 км замыг туулан 20:45 цагт очиж 1 дүгээр гудамжны 4 давхар нийтийн байрны дээврээс Баянзүрх дүүргийн иргэн Л /22 настай, эрэгтэй/ нь найз залуутайгаа муудалцаж амиа хорлох үйлдэл хийх гэж байсныг 15 минут ажиллаж аварч буулган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлд хүлээлгэн өгсөн.
Бусад төрлийн осол: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 20 дугаар байранд хүн ухаан алдсан хаалга онгойлгох шаардлагатай байна гэсэн дуудлагыг 03.22-ны өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 13 км замыг туулан 15:30 цагт очиж хаалгыг 20 минут ажиллан онгойлгоход ИБУИНВУ-ын иргэн И /69 настай, эрэгтэй/ нас барсан байсныг тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлд хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 4 дүгээр байранд хаалга онгойлгох шаардлагатай байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 01:17 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 12 км замыг туулан 01:31 цагт очиж 2 минут ажиллан хаалгыг онгойлгоход иргэн Х /31 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсныг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлд хүлээлгэн өгсөн.
Сэтгэгдэл үлдээх