Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан бол пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай.
Үүний дагуу өнөөдөр буюу 03 дугаар сарын 24-ний лхагва гарагт “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна.
Энэхүү өдрийг тохиолдуулан газар хөдлөлтийн талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт дадлага, зөвлөгөө, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, таниулах ажлыг зохион байгуулж байгаа юм.
“ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” Шинжлэх ухаан танин мэдэхүйн цахим сургалтЖил бүрийн 3 дугаар сарын 4 дэх 7 хоногийн Лхагва гарагт улс орон даяар зохион байгуулагддаг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-т зориулав.
Posted by Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia on Tuesday, March 23, 2021
Сэтгэгдэл үлдээх