Францын сноубордын дэлхийн аварга цасны нурангид амиа алджээ

Францын сноубордын дэлхийн аварга Жюли Помагальски Швейцарт цасны нурангид даруулан, амиа алдсан гэж Францын Олимпын хороо мэдээлжээ.

40 настай Помагальски Швейцарын Ури мужид гурван хүний хамт цанаар гулгаж байхдаа цасны нурангид дарагдсан байна. Мөн түүнтэй хамт явж байсан Францын бас нэгэн сноубордын тамирчин амиа алдсан бол өөр нэгэн хүн хүнд гэмтжээ. Францын Олимпын хорооноос "Жюлигийн харамсалтай үхэл нь Францын Олимпын багт том гарз хохирол авчирсан бөгөөд бид түүний төлөө гашуудаж байна" хэмээсэн мэдэгдэл гаргасан байна.

Помагальски болон түүний баг өнгөрөгч мягмар гарагт Жемсток уулаас бууж байх үеэр цасны нуранги үүссэн гэж цагдаа нар мэдэгдсэн юм. 2,961 метрийн өндөртэй тус оргил нь эгц налуу бөгөөд ихэвчлэн шинэхэн цастай байдаг тул цаначид ихээр очдог аж.

Жюли Помагальски 1999 онд сноуборд кроссын дэлхийн аварга болохдоо дөнгөж өсвөр насны хүүхэд байсан аж. Тэрээр 2004 онд Сноубордын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Дэлхийн цомын тэмцээнд нийт есөн удаа ялалт байгуулсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Tvifwc

atorvastatin 10mg for sale <a href="https://lipiws.top/">how to get lipitor without a prescription</a> buy atorvastatin online cheap