“Pfizer biontech” вакциныг зорилтод бүлгийн 12870 хүнд хийнэ

Энэ сарын 24-нд нийслэлийн хэмжээнд 43 цэгээр 103 багийн 724 эмч, ажилтан ажиллаж 10773 хүнийг дархлаажуултад хамруулснаар нийслэлийн хэмжээнд нийт 237489 хүнийг вакцинжуулсан байна. Мөн Өмнөговь аймгийн есөн суманд 731 хүнийг вакцинжуулалтад хамруулж нийт 7061 хүнийг тус тус дархлаажуулжээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт 244550 хүнийг вакцинжуултын эхний тунд  хамруулсан байна.  

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа: Өчигдөр “Pfizer biontech” вакцин ирсэн. Уг вакциныг  зорилтод бүлгийн гемодиализ 690, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн 1547, ХДХВ халдвартай 260 хүн, хавдартай 10373 нийт 12870 хүнд хийнэ. 

Коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн 161 улсад нийт 392 609 534 тунг хийгээд байна. Бүтэн жилийн хугацаанд  вакциныг гарган авах 230 гаруй судалгаа хийгдсэнээс яаралтай хэрэглэх заалтаар болон бүтэн зөвшөөрөл олгогдсон 13 вакциныг улс орнууд хүн амын дархлаажуулалтандаа хэрэглэж байгаа.

Вакцины хангамжид тохируулан эрэмбэлэлтийг хийж байна. Дархлаажуулалтыг түргэсгэхгүй бол халдвар ихсэж байна. Синофарм вакцины 300 мянган тунг удахгүй оруулж ирнэ. 50-аас дээш насныхан буюу эрсдэлтэй бүлгийнхнийг идэвхтэй хамруулахыг уриалж байна гэв. Монгол эрдэмтэд эсрэг биет илрүүлэх төхөөрөмж бүтээсэн тухай мэдээлэл хараахан ирээгүй байна. Хөдөө орон нутагт оношлуур цөөн учраас шинжилгээний ачаалал маш өндөр байгаа. Иймд хөдөө орон нутагт төлбөртэй хийх тохиолдол байгаа гэв.

 
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.25-НЫ 11 ЦАГ/

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2021.03.25-НЫ 11 ЦАГ/

Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, March 24, 2021

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Qcofat

buy atorvastatin 10mg <a href="https://lipiws.top/">lipitor 40mg canada</a> lipitor 40mg oral