Хаврын тариалалтын бэлтгэл хангахтай холбогдуулан Эрүүл мэндийн яамтай хамтран Улаанбаатар хотоос орон нутагт ажиллах тариаланчдийг вакцинд хамруулахаар боллоо.
Тариаланчид 3-р сарын 26, 27-ны өдрүүдэд Нийслэлийн Хан-Уул дүүргийн 52-р сургууль дээр өглөө 9:30-аас 16:30 цаг хүртэл/иргэний үнэмлэх эсвэл бусад орлох бичиг баримтаа авч очин/ вакцинжуулалтанд идэвхтэй хамрагдаарай.
Вакцинд хамрагдах хуваарь:
03 дугаар сарын 26
- Өвөрхангай аймаг 10:00
- Дорнод аймаг 10:30
- Булган аймаг 11:00
- Завхан, Архангай аймаг 11:30
- Сэлэнгэ, Дархан-Уул 12:00
- Сэлэнгэ болон бусад 13:00-17:00
03 дугаар сарын 27
- Төв аймаг 09:00
- Сүхбаатар, Увс аймаг 11:00
- Хөвсгөл, Хэнтий аймаг 12:00
- Хэнтий болон бусад 13:00-16:00
Орон нутагт байгаа тариаланчдаа 4 дүгээр сардаа багтаан тухайн аймаг, сумдад вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл үлдээх