С.Энхболд: Ковидын халдвар авсан нэг иргэнийг 4,3 сая төгрөгөөр эмчилж байна

"Ковидын халдвар авсан нэг иргэний эмчилгээний зардал найман сая төгрөг" гэх мэдээлэл тархсан. Энэ асуудалд Эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах тайлбарыг хийлээ.

Тэрбээр "Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны нэгдүгээр сарын 29-ны өдрийн хурлаар орж энэхүү тариф батлагдсан. Нэг хүнийг эмчлэх зардал 4,3 сая төгрөг. 

Дотроо ялгаатай. Жишээ нь халдвар авсан хүн хөнгөн, хүнд, хүндэвтэр, маш хүнд гэх мэт үе шаттай. Зардлыг дунджилж гаргадаг. Энэ зардалд нэг удаагийн хамгаалах хувцас хэрэглэл, шинжилгээ, зарцуулсан эм тариа гэх мэт зардлууд орно. 

4,3 сая төгрөг бол 28 хоногийн хугацаанд эмчлэх үнэ. Гэхдээ энэ тоог өөрчлөх байх. Учир нь хөнгөн өвчтөнд ямар эмчилгээ хийх, маш хүнд өвчтөн ямар эмчилгээ хийх зэргээс шалтгаалж өөрчлөгдөнө. Судалгааны шатанд явагдаж байна. Дахиад хэлэлцүүлэг хийгдэнэ" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Majmty

buy atorvastatin 40mg online cheap <a href="https://lipiws.top/">atorvastatin 10mg pills</a> lipitor 40mg for sale