Мозамбикийн тосгонд террорист халдлага гарч, иргэд хэдэн арваараа алагджээ

Мозамбик улсын умард нутгийн Палма тосгонд террорист халдлага гарч олон арван иргэн алагдаж, олон арван хүн сураггүй алга болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Тус улсын Батлан хамгаалахын хэвлэлийн төлөөлөгч Омар Сарангагийн мэдээлснээр зэвсэгт этгээдүүдэд бүслэгдсэн Амарула Палма зочид буудлаас зугтахыг оролдсон долоон хүн алагджээ. Мөн халдлагын үеэр орчим хүн сураггүй алга болсон гэж таамаглаж байна.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаас хойш исламын хэт даврагсад Палма сууринд халдлага үйлдэж эхэлсэн бөгөөд хэргийн газарт байсан гэрчүүд усан завиар аврагдахыг хүлээх зуураа толгойгоо тасдуулсан цогцоснуудыг эргийн ойролцоо харсан тухайгаа ярьжээ.

Зэвсэгт халдлага газар авсан бүс нутгаас иргэд оршин суугчид ачаа тээврийн усан онгоц, усан завь зэрэг бүхий л арга замаар зугтахыг оролдож байгаа тухай мэдээлсэн байна. Палма суурингаас зугтсан гэрчүүд зэвсэгт этгээдүүдээс хамгаалах цэрэг арми байгаагүй, хүмүүс амиа аврахын тулд өөрсдөдөө л найдаж байна гэжээ.

Палма нь Кабо Делгадо мужид байдаг 75,000 оршин суугчтай тосгон юм. Одоогоор тус тосгонд амиа алдсан болон зугтсан, сураггүй болсон иргэдийн тоо үнэн хэрэгтээ тодорхойгүй, баталгаагүй байна. Халдага үйлдсэн зэвсэгт бүлэг сууринг бүхэлд нь хяналтандаа авсан гэж мэдээлж байгаа ч мөн л баталгаагүй мэдээлэл ажээ.

Зэвсэгт этгээдүүд дэлгүүр худалдааны төвүүд, банкууд, армийн хамгаалалтууд руу дайрч эхэлсэн. Суурингийн оршин суугчид ойролцоох тосгон суурин болоод шигүү ой мод руу зугтаасан байна.

Палма суурингийн ойролцоо Францын эрчим хүчний Тотал компанийн хийн төсөл хэрэгжиж байгаа тул гадны ажилчид олон тоогоор байрлаж байгаа. Зуу гаруй ажилчин Амарула Палма зочид буудалд орогоносон боловч зэвсэгт этгээдүүд зочид буудлыг бүсэлснээр зарим нь зочид буудлаас гарч зугтсан байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Lnnuea

lipitor 40mg for sale <a href="https://lipiws.top/">lipitor 40mg brand</a> atorvastatin order online