Өнөөдөр: 2024-03-29

Хятадын байгуулж буй сансрын станц руу анх удаа хүн илгээв

Хятад улс өөрсдийн гэсэн сансрын станцыг байгуулахаар энэ онд дэлхийд хамгийн томд тооцогддог ачааны хоёр ч пуужин хөөргөсөн билээ. Эхний пуужин сансрын станцын хэсгийг агаар мандлын гадна байрлуулмагцаа удирдлагагүй болж олон улсыг сандаргаж, багагүй шүүмжлэл дагуулсан. Харин хоёр дахь буюу арай жижиг хэсгийг сансарт хүргэсэн пуужин элдэв асуудал үүсгэлгүй даалгавраа амжилттай гүйцэтгэсэн юм. Харин өдгөө дээрх хоёр хэсгийг угсрах нарийн ажлыг гүйцэтгэх Шенжөү-12 даалгаврын гурван нисэгч говийн Жиүчүань хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөрч байна.

Шинэ сансрын станцыг Тиангун буюу "Тэнгэрийн ордон" хэмээх агаад  гурван нисэгч тэнд гурван сарын турш хэд хэдэн чухал даалгавар биелүүлэх юм.

Сансарт ниссэн багийн гишүүд бүгд Хятадын урдаа барьдаг арвин туршлага, мэдлэгтэй ахмад нисэгчид аж. Тухайлбал, багийг 56 настай Ние Хайшен ахалж, 54 настай Лиу Бомин, 45 настай Тан Хонбу нар дагалджээ. Тан Хонбугийн хувьд уг даалгавар сансарт ниссэн анхны туршлага болж байна.

Тэнгэрийн ордон станцыг хоёр жилийн хугацаанд байгуулж дуусахаар төлөвлөж байна. Ингэснээр Хятад улс дангаараа сансрын станц байгуулан эзэмших анхны улс болно. Өдгөө сансарт ердөө ганц сансрын станц үйл ажиллагаа явуулдаг нь АНУ, ОХУ, Европ, Канад, Японы хамтран ашигладаг олон улсын сансрын станц юм. Тус станцыг анх АНУ, ОХУ хамтран байгуулж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Citypl

lipitor 80mg usa <a href="https://lipiws.top/">order lipitor 20mg generic</a> lipitor 40mg without prescription