Ботсванад дэлхийд гуравт орох том алмааз олборложээ

Ботсвана улсын нутгаас дэлхийд гуравт орох том алмааз эрдэнийн чулууг олборложээ. Энэхүү чулуу нь 1,098 карат, овор хэмжээний хувьд 73 х 52 х 27 мм бөгөөд тус улсын “Debswana” компани зургадугаар сарын 1-ний өдөр олборлосон байна. Үүнээс өмнө 3,106 каратын Куллинан нэртэй эрдэнийн чулууг 1905 онд Өмнөд Африкаас, 1,109 каратын Лэсэди Ла Рона нэртэй чулууг 2015 онд Ботсванаас олборлож байсан аж.

Тус компанийн гүйцэтгэх захирал Линет Армстронг өчигдөр /2021.06.16/ Ботсвана улсын ерөнхийлөгч Мокгвеци Масисид болон хэвлэлийнхэнд үнэт чулууг үзүүлсэн байна.

Чулууг олборлосон “Debswana” компани нь “Anglo-American” компанийн алмааз эрдэнийн чулууны салбар болох “De Beers” компани болон Ботсвана улсын засгийн газрын хамтарсан компани юм. Ботсвана улсын Засгийн газар ногдол ашиг, рояалти, татвар хэлбэрээр тус компаниас 80 орчим хувийн ашиг авдаг.

Үнэт чулууг “De Beers” компани, эсвэл Ботсвана улсын төрийн өмчит “Okavango Diamond”компанийн аль нэгээр дамжуулж зарахаар төлөвлөжээ. Цар тахлын улмаас “Debswana” компанийн олборлолт 2020 онд 29 хувиар унаж, 16.6 сая карат хүрсэн бол орлого нь 30 хувиар унаж, 2.1 тэрбум ам.доллар болжээ. Харин энэ онд олборлолтоо 23 сая каратад хүргэх зорилт тавьсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Yaygfh

atorvastatin online <a href="https://lipiws.top/">atorvastatin 20mg tablet</a> brand lipitor 80mg

Зочин
Abrtvon

<a href="https://t.me/filmfilmfilmes/16">Человек-паук Вдали от дома</a>

Зочин
Abrtvon

https://bitbin.it/xUNGaaQL/

Зочин
Abrtvon

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Зочин
Abrtvon

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Зочин
Abrtvon

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Зочин
Abrtvon

Бетмен дивитися онлайн <a href="http://bitly.com/betmen-2022-film">Бетмен дивитися онлайн</a> Фільм Бетмен дивитись онлайн

Зочин
Abertvon

скільки може тривати війна в україні <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">коли закінчиться війна в україні 2022</a> коли закінчиться війна в україні 2022