Өнөөдөр: 2024-03-29

Тодорхой үр дүнгүй “бөөрөнхий” уулзалт болов

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр /2021.06.16/ Швейцарийн Женев хотноо уулзав. Энэ нь Жо Байдены хувьд төрийн тэргүүний хувиар хийж буй анхны гадаад айлчлал юм. Уулзалт төлөвлөснөөс богино буюу дөрвөн цаг хүрэхгүй үргэлжилжээ. Уулзалтад АНУ-ын талаас тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан  тэргүүтэй албаны хүмүүс байлцсан бол Оросын талаас тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, ОХУ-аас АНУ-д суугаа элчин сайд  Анатолий Антанов, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков нар оролцсон байна.

Уулзалтын үеэр авиотор загварын нарны шилний хоббитой Байден алтан рамтай “Ray-Bans” брэндийн нарны шил, болон хүч чадал, эв нэгдэл, тэсвэр тэвчээрийн бэлгэдэл болсон америк сарлагийн болор баримлын хамт Путинд бэлэглэжээ.

ОХУ-тай тогтвортой, үр дүнтэй харилцаа тогтоох боломжтой эсэхэд Женевийн дээд хэмжээний уулзалт хариулт өгнө гэж Байден мэдэгдсэн бол Путины хувьд энэ уулзалтаар өөрийн улсыг дэлхийн их гүрэн гэдгийг, өөрийгөө дэлхийн хамгийн мундаг удирдагчдын нэг гэдгийг харуулахыг хүссэн.

Хоёр улсын харилцаа түүхэн доод түвшинд хүрээд буй энэ үед Байден, Путин нарын уулзалтыг дэлхий нийт чих тавин хүлээж байв.

Албан тушаалаа хүлээж аваад удаагүй байхдаа Жо Байден нэгэн ярилцлагадаа Путиныг “алуурчин” хэмээн цоллож, Орос улсыг 2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцохыг завдсан хэмээн буруутгаснаас хоёр улсын харилцаа улам хөндийрч эхэлсэн билээ.

Улмаар өдгөө ОХУ нь АНУ-ыг “найрсаг бус харилцаатай” улсын жагсаалтад оруулж, харилцан дипломат ажилтнуудаа хөөж, элчин сайдуудаа зөвлөлдөхөөр эх орон руугаа дуудаад байгаа юм.

Энэ удаагийн уулзалт санасныг бодвол эерэг, дулаан уур амьсгалтай болж өнгөрсөн ч тодорхой шийдэлгүй, хэт дундыг баримталсан “бөөрөнхий” уулзалт боллоо гэж ажиглагчид дүгнэжээ. Талууд Женевт хийсэн дөрвөн цагийн уулзалтаа сайшааж байгаа боловч 2018 оны Путин, Трамп нарын уулзалттай харьцуулбал тодорхой ахиц дэвшил гараагүй байна.

Хоёр тал цөмийн зэвсгийг хянах асуудлаар яриа хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцов. Тэд мөн элчин сайдуудаа буцаан томилохоор тохиролцсон байна. Гэсэн хэдий ч кибер аюулгүй байдал, Украин болон Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн хувь заяа гэх мэт бусад асуудлаар хараахан шийдэлд хүрээгүй гэв. “Хэрэв Навальный шоронд нас барвал үр дүн нь ОХУ-д сүйрэл авчирна” хэмээн Байден анхааруулжээ.

Түүнчлэн АНУ-ын амин чухал ашиг сонирхол, түүний дотор кибер аюулгүй байдлын талаар Байден дурдсан байна. Тэрбээр Путинд кибер халдлага хийхийг хатуу хориглох, стратегийн 16 чиглэлийн жагсаалтыг үзүүлээд Орос улс АНУ-ын эсрэг кибер халдлага зохион байгуулбал хариу арга хэмжээг хатуухан авах болно гэж Путинд анхааруулав.

Мөн тэр “Дэлхий нийтээрээ дагаж мөрдөж болох замын хөдөлгөөний үндсэн дүрмүүдтэй байх хэрэгтэй” байгааг Путинд сануулсан байна.

Харин Путин хоригдол солилцох асуудал дээр харилцан буулт хийх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Кибер халдлагын хувьд АНУ-д болсон халдлагад Орос улс хамааралгүйг дурдаад, эсрэгээрээ ОХУ-д болдог ихэнх кибер халдлага Америкийн Нэгдсэн улсаас эхтэй гэж мэдэгдсэн байна.

Тэр уулзалтын дараах сэтгүүлчдийн "таагүй" асуултуудад хариулахдаа тойруулах гэж оролдсоныг хэвлэлүүд онцолжээ. Тухайлбал, Алексей Навальныйн ирээдүйн талаар асуухад "Түүнийг хүртэх ёстойгоо хүртсэн, бүх зүйл ийм болохыг тэр мэдэж байсан ч албаар хууль дүрмийг зөрчсөн" гэв. Мөн Вашингтонд болсон цахим халдлагуудад ОХУ буруугүй, эсрэгээрээ АНУ өөрийн улсад нь халдлага хийдэг гэж мэдэгджээ.

Үүнээс гадна ОХУ-д хүний эрх зөрчигдөж байгаа талаар асуусан сэтгүүлчийн асуултад "АНУ-д болсон арьс өнгөний үзлийн эсрэг хөдөлгөөн болон Конгрессийн ордонд болсон үймээний үеэр цагдаа нар энгийн иргэдийг буудан хөнөөсөн зэргийг жишээ татаад америкчууд өөрсдөө хүний эрхийг жинхэнэ утгаар нь дээдэлдэг эсэхэд эргэлздэг" хэмээн хариулжээ.

АНУ болон ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр гарсан гол үр дүн нь хоёр улсын харилцааг хэвийн болгохын тулд зэвсэгт хүчнүүдийн хооронд зөрчил мөргөлдөөн үүсэхээс сэргийлэх механизм бий болгон, АНУ-д үйлдэгдсэн кибер халдлагын хэргүүдийг хамтран шалгах ажлын хэсэг байгуулахаар болсон явдал байв.

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Jtqujz

lipitor 80mg cost <a href="https://lipiws.top/">atorvastatin 80mg ca</a> buy lipitor