Өнөөдөр: 2024-03-29

Ажилтнууд нь цалин нэмсэн даргадаа мөрөөдлийн машиныг нь худалдан авч өгчээ

Монголын дээрэлхүүгийн дээр цалингаа ч бүтэн өгч чаддагүй захирлуудад үлгэр жишээ болохуйц нэгэн явдал болжээ. Америкийн «Gravity Payments» компаний ерөнхий захирал Дэн Прайс нь ажилтан бүрийн мөрөөдлийн босс гэдгээ харуулжээ. Тэрээр эдийн засгийн хямралын энэ жилүүдэд ажилтнуудынхаа цалинг ерөөсөө бууруулаагүй гэнэ. Харин ч өнгөрсөн жилээс ажилтнуудынхаа цалин нийгмийн хангамжийг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлснээр өдгөө тус компаний 120 ажилтны дундаж цалин 70 мянган доллард хүрчээ. Энэ нь бусад компаниудтай харьцуулахад мөрөөдөж болох л цалин гэнэ.

Дэн ажилтнуудынхаа цалинг нэмэхийн тулд хэмнэлт хязгаарлалтыг зөвхөн өөр дээрээ л хийжээ. Юуны өмнө ерөнхий захирал, компанийг үүсгэн байгуулагчийн хувьд авдаг 1.1 сая долларын цалингаа бууруулж 50 мянга болжээ. Мөн өөр олон урамшуулал шагналт цалингаасаа татгалзсан байна. Үүнээс гадна худалдан авахаар төлөвлөж байсан Tesla Model S загварын машинаа ч хойш тавьжээ. Гэсэн ч захирлынх нь сайхан сэтгэл хоосон үлдээгүй аж. Өөрсдийнх цалинг нэмэхийн тул өөрийнхөө цалинг хасаж суугаа захиралдаа зориулан ажилтнууд нь жилийн турш мөнгө цуглуулсаар мөрөөдлийн Tesla Model S машиныг худалдан авч бэлэглэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Ebvcge

buy lipitor cheap <a href="https://lipiws.top/">buy lipitor paypal</a> lipitor where to buy