ДЭМБ: "Омикрон" хувилбарыг "хөнгөн" гэж нэрлэж болохгүй

Дэлхий даяар олон тооны хүн "Омикрон"-ы халдварын улмаас амиа алдаж байгаа тул тус хувилбарын өвчлөлийг "хөнгөн" гэж тодорхойлж болохгүй хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас сэрэмжлүүлжээ.

Сүүлийн үеийн судалгаагаар, коронавирусийн "Омикрон" шинэ хувилбар нь өмнөх хувилбаруудтай харьцуулахад хүнд өвчлөл үүсгэх магадлал багатай гэж тогтоогдсон хэдий ч халдвар нь хэтэрхий хурдан тархаж байгаагийн улмаас улс орнуудын эрүүл мэндийн тогтолцоо хүнд дарамтад ороод байгааг ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус онцолсон байна.

Тэрээр өнгөрөгч пүрэв гарагт хийсэн мэдэгдлийнхээ үеэр "Омикрон нь Дельтатай харьцуулахад арай аюул багатай хэдий ч "хөнгөн" гэж ангилах ёсгүй. Цар тахлын өмнөх хувилбаруудын нэгэн адил Омикроны улмаас олон хүн эмнэлэгт хэвтэж, амиа алдаж байна. Халдварын цунами нь маш том бөгөөд хэтэрхий хурдан учир дэлхийн эрүүл мэндийн тогтолцоог бүхэлд нь хүнд нөхцөлд байдалд оруулж байна" хэмээн тайлбарлажээ.

Энэхүү "Омикрон"-ы давлагааны улмаас АНУ-д нэг өдрийн дотор халдварын сая гаруй шинэ тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. ДЭМБ-ын мэдээлснээр, сүүлийн долоо хоногт дэлхий даяарх халдварын тохиолдлын тоо 71 хувиар өссөн байна. Мөн дэлхий даяарх хүнд хэлбэрийн өвчлөлтүүдийн 90 хувь нь вакцинд хамрагдаагүй хүмүүс байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Wpsqav

lipitor medication <a href="https://lipiws.top/">order lipitor 80mg pill</a> purchase lipitor generic