Токаев: Алма-Ата хотод террористуудын давлагаа үргэлжилж байна

Террористууд буюу алан хядагчид Алма-Ата хотод дор хаяж зургаан удаа халдлага үйлдсэн бөгөөд тэдний зарим нь гадаад хэлээр ярьж байсан хэмээн  Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгдэв.

Токаев баасан гараг /2022.01.07/-т өөрийн “Твиттер” хуудсандаа англи хэлээр хэд хэдэн зурвас нийтэлж, Казахстанд болсон сүүлийн үеийн үйл явдлын талаар товч өгүүлэв.

“Дээрэмчид болон террористууд маш сайн бэлтгэгдсэн, зохион байгуулалттай байна. Тэднийг тусгай төвөөс удирдаж байна. Тэдний зарим нь казах хэлээр ярихгүй байсан” хэмээн Токаев жиргэжээ.

Түүний хэлсэнчлэн, нийтдээ 20 мянган хүнээс бүрдсэн хамгийн багадаа зургаан удаагийн террорист халдлагын давлагаа Алма-Ата хотод гарсан гэдгийг онцлов.

“Тэд цагдаа нарыг, залуу цэргүүдийг зодож, амийг нь хөнөөсөн, засаг захиргааны байруудыг шатаасан, мөн хувийн байшин сууц, дэлгүүрүүдийг тонон дээрэмдсэн. Бас иргэдийг хөнөөж, залуу эмэгтэйчүүдийг ч хүчирхийлсэн. Миний гол үзэл бодол бол одоо террористуудтай хэлэлцээр хийх ёсгүй, бид тэднийг устгах ёстой юм байна” хэмээн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нэмж дурдав.

Түүний хэлснээр “Одоогийн байдлаар терроризмын эсрэг ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ffzgjf

atorvastatin 80mg pills <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 40mg online cheap</a> purchase atorvastatin online