Lana Del Rey-ийн дуунд хайртай хүн бүрт зориулав

Дэлхий даяар дуу хоолой, мэдрэмжээрээ залуусыг байлдан дагуулж буй дуучдын нэг бол яах аргагүй Lana Del Rey. Түүний дууг сонсох бүрт тайвшрал, ганцаардал, бүтэлгүй хайр гээд л олон сэтгэл хөдлөл, мэдрэмжийг авч, амьдарч буй ертөнцөөсөө хол тасарчихдаг гэдэгтэй маргах хүн ховор биз.  Lana Del Rey ба түүний дуунуудын далд утга, учир битүүлэг ертөнцтэй танилцацгаая.

Түүний жинхэнэ нэр нь Elizabeth Grant юм. Тэрээр өсвөр насандаа архины хамааралтай болж байсан ба нэгэн удаа “Би өнгөрсөн амьдралынхаа талаар дуу бичих бүрт миний архины хамааралтай байсан он жилүүд бодогддог” хэмээн ярьж байсан юм.

Тэрээр карьераа цэнгээний газруудад дуулж эхэлсэн бөгөөд Youtube дэх “Video Games” дуу нь цацагдсанаас хойш хэдхэн сарын дотор сонсогчдын хүртээл болж байсан билээ. Түүний дууны ая, аяс нь уйтгар гуниг, тайвшрал, өвдөлт зэргийг мэдрүүлдэг бол дууны үг нь гүн гүнзгий утгыг агуулж төгс хосолдог нь түүний хэв маягийг өвөрмөц болгож байгаа юм.

Эх сурвалж: www.songmeaningsandfacts.com